Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол дүүргийн 4 болон 15 дугаар хорооны дулааны шугамын худагт амиа алдсан хоёр хүний цогцсыг олж, гаргаж авсан талаар мэдээллээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугамын худагт нэг хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 17:43 цагт очиж 12 минут ажиллаж иргэн С /50 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны шугамын худагт нэг хүний цогцос байна гэсэн дуудлагыг мөн л өчигдөр 16:32 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч 16:43 цагт очиж 07 минут ажиллаж удаж муудсан нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.