АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгджээ.
Энэ тухайгаа Трамп: “Рекс Тиллерсоны хийсэн бүхэнд баярлалаа. Түүний ажлыг Тагнуулын Төв Газрын дарга Майк Помпео орлох болно. Харин ТТГ-ын даргаар Жина Хаспель томилогдох бөгөөд ингэснээр тэрээр уг албан тушаалыг авч байгаа хамгийн анхны эмэгтэй болох юм” гэж жиргэсэн юм.
Трамп албан мэдэгдлийнхээ дараа сурвалжлагч нарт: “Рекс бид хоёр хамтдаа сайн ажиллаж байсан ч зарим зүйл дээр огт санаа нийлдэггүй байлаа. Харин түүний ажлыг орлох Майк яг надтай адилаар бодож сэтгэдэг. Иймд бид сайн хамтран ажиллана.” гэжээ.
Харин Рекс энэхүү мэдэгдэлд сэтгэл дундуур байгаа нь илт байсан ч тэрээр “Тусалж дэмжиж байсан хүмүүстээ бүгдэд баярлалаа. Одоо хувийн амьдралдаа илүү анхаарах болно.” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC