Өнөөдөр Эйнштейн 139 насыг зооглох байлаа

Д.Багахүү GoGo.mn

2018-03-14 12:00 GMT+8

Өнөөдөр нэрт эрдэмтэн Альберт Эйнштейны төрсөн өдөр. Тэрээр 1879 оны гуравдугаар сарын 14-ний өдөр буюу тухайн жилийнхээ Пи өдөр нь төрсөн юм.

Алдарт эрдэмтний тухай олон сонирхолтой түүх бий. Ялангуяа математиктай холбоотой. Математикийн шинжлэх ухаанд өөрийн алдар сууг түгээсэн Альберт Эйнштейнийг дунд сургуульд тооны хичээлдээ муу сурдаг байсан тухай бүр амьд ахуйд нь хүртэл ярьдаг байжээ.

Гэвч үнэн хэрэгтээ тийм зүйл огтхон ч болоогүй бөгөөд харин ч Эйнштейн математикт толгой цохидог байсан гэдэг. Харин дээрх яриа гарах болсон шалтгаан нь Эйнштейн бага ангид элсэн орох шалгалтдаа бүдэрсэнтэй холбоотой.

Хоёр настайдаа анхны үгээ хэлж, дөрвөн нас хүртлээ олигтой ярьж чаддаггүй байсан Альберт Эйнштейн хэл ярианы хөгжлөөр бусдаас дорой байсан болохоор сургуульд элсэх шалгалтад бүдэрсэн аж.

15 настайдаа Математикт гайхалтай авьяастай гэдгээ батлан харуулж байсан боловч Хими, Франц хэлний хичээлдээ төдийлөн сайн байгаагүй түүний хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Тиймээс Физикийн загалмайлсан эцэг болж, хүн төрөлхтөнд ХАРЬЦАНГУЙН ОНОЛ-ыг бэлэглэсэн түүний амьдралыг доорх байдлаар танд сонирхуулъя.

Эйнштейн алдарт хүрэхээс өмнө -  Та яагаад үсээ самнадаггүй юм бэ?

                                                               Намайг хэн ч танихгүй юм чинь.

Эйнштейн алдарт хүрсний дараа -  Та одоо үсээ самнаач?

                                                               Намайг бүгд таних юм чинь.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1049 санал өгсөн байна.

Дээшээ