Монголчуудын цамаан цатгалан, баярхууг гайхшран ярьж яваа гадаадын хэд хэдэн хүнээс зэмлэлийн аястай үг сонсоод үзэг цаасаа билүүдэж байгаа нь энэ ээ. “9911...” дугаартай утас, “9911...” дугаарын араас залгасан 4 цифртэй машины дугаар асар их үнэ хүрдэг, хослуулж хэрэглэх нь монголчуудын мөрөөдөл, олдоц нь хэцүү гэхийг сонссон герман, япон эрдэмтэн найз нар маань нүд нь орой дээрээ гарснаа татаж унатлаа хөхөрцгөөж билээ.
Энэ муухай зам дээр, энэ их түгжрэл дунд хэндээ гайхуулах гэж ийм үнэтэй жип унаж хөөрцөглөнө вэ, УБ-ын замын түгжрэлд тэр жиптэй нөхөр хэдэн цаг уягдаад өөртөө ямар таашаал авдаг вэ гэсэн финланд найзынхаа асуултад би мад суулаа. Одон медаль, гавьяа шагналын тухайд гадаадынхан гайхшран, ёжлон ярихыг бишгүйдээ нэг сонсож байлаа.
Монголчууд Сингапураас суралцаж байгаа царай нь тэр юм болов уу
Адаглаад л хятад, өвөр монгол найз нар маань бүр элэглэн ярьж байх юм. Монголчуудын шуналын дэвийг илтгэх донгуудын талаар улс орных нь хөгжлийн байж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл, хотын утаа, орчны бохирдолтой хамтатгаж байгаад л биднийгээ эвтэйхэн чимхээд байх нь тэр.
Энэ их одон тэмдэг, шагналын хур, энэ их жипний өрсөлдөөн, баярхал тань улс орныхоо хөгжилд яагаад нэмэр болдоггүй юм бэ гэхтэй зэрэг бид бүгд мад сууна. Хэлэх үг байхгүй, олдох ч үгүй. Сингапурын үнэтэй буудлуудад (5 одтой) гэр бүлээрээ тансаглаж яваа хот хөдөөгийн Монголчууд Сингапураас суралцаж байгаа царай нь тэр юм болов уу Олхонуд Баярхүү Даруухан байна гэдэг өнөөгийн монгол нийгмээс арилаад алга болжээ төрийн албан хаагчдыг гайхшран ярих хүн олон.
Ямар мөнгөөрөө тэгж явдаг бол гээд л, нөгөө авилгатай нь холбоод л амаа олохгүй муулах юм. Тэгэх мөртлөө тэр очсон улс орноо, буудлыг нь, үйлчлүүлэгчдийг нь хүндэтгэхгүй, гэртээ байгаа аятай гэрийн шаахайтай нүцгэн шахуу өглөөний цайндаа ороод, буудлын том хонгилоор холхино, яг л цамаан монгол зан харагддаг гэнэ. Томоос том алт толгой дээрээ залчихсан монгол бизнесч тэнд явж байх аж.
Хүн амьтан гайхаад л. Монголчууд Сингапураас суралцаж байгаа царай нь тэр юм болов уу. Нийгэмд зөрчил юунаас эхтэй вэ гэдэгт монголчууд саарал ордонг буруутгадаг. Ардчиллын 28 жилд ямагт тэнэгүүд, луйварчид, хулгайч нар тэнд засаглаж байсан мэт. Сайн нэртэй яваа нэг ч улс төрч (Тавын таван Ерөнхийлөгч, арван хэдэн Ерөнхий сайд, 10 спикер, сайд, төрийн түшээд хэдэн зуу гэх мэт) байхгүй.
Гэтэл нийгэмд зөрчил юунаас эхтэйг өөрсөд дээрээ ярина гэж байхгүй. Баян хоосны ялгаа, ялангуяа зохиомлоор тийм ялгаа гарсан үед, тэр ялгаанаас үүдэлтэй атаа хорсол, барьцах үзэгдлээс нийгмийн зөрчил үүсдэг. Тэр зөрчлийн шалтгаан нь дээр дурдсан монгол шинэ баячуудын цамаархал, чамирхал шуналын дэв, донг хэлж буй хэрэг. Даруухан байна гэдэг өнөөгийн монгол нийгмээс арилаад алга болжээ.
Өмнөд хөршөө хар. Тэнд нийгмийн зөрчлөөс үхтлээ айдаг. “Соёлын хувьсгал” гэх мэт улс төрийн кампанит ажлаас түүхэн сургамж авсных. Тэрбум хол давсан хүн амынхаа дунд зөрчил үүсгэх аливаа боломж суваг илрэлийг төр засаг нь тас цохино. Хууль бус баяжилт, эргэлзээтэй хөлжилт, ер нь эд хөрөнгө, мөнгөөрөө гайхуулах гэсэн аливаа оролдлого хориотой. Си дарга авилгачдын эсрэг томхон хөдөлж, цээрлүүлж байгаа нь нийгмийн зөрчил ба баян хоосны ялгаанаас сэргийлснийх болов уу.
Гарчигт өгүүлсэн үндсэн сэдэвтээ оръё. Хятадад Си даргын үеийн “Дөрвөн нээлт” гэдгийг үлгэр жишээ болгон ид ярьж буй. Манайд ч нэвтрүүлчихэд болох үлгэр жишээ, туршлага байж болно. XXI зуун руу чиглүүлсэн, тэрбум хүн ардыг дасгасан нээлт нь тэр болох аж. Тэр дөрөв нь
- Хурдны төмөр зам;
- Гар утасны тооцооны үйлчилгээ;
- Цахим худалдаа;
- Олон нийтийн ухаалаг дугуй.
Дөрөв дэхийг манайхан ажсан байх, Хятадад айлчилсан аялсан монголчууд бишгүйдээ л үзсэн дээ. Эхний тэр бүтээн байгуулалт манайд өнөөдөртөө ахдана. Хоёр, гурав дахийг бол нэвтрүүлчихэд болно. Дөрөв дэхийг өвлөөс бусад улиралд давчуу замтай Улаанбаатартаа нэвтрүүлчихэд болохгүй гэх газаргүй.
Улаанбаатарын гудамжаар чихцэлдэн яваа, түгжрэл дунд хараал ерөөл хэлэх цээж баян монголчуудыг гадаадынхан, хөрөнгө оруулагчид амны зоргоор егөөдөж баалж, тавлаж суухыг харсан хүний хувьд унадаг дугуй нэвтрүүлье гэж мөн ч олон удаа бичсэн дээ, би. Дөрөв дэх тэр олон өнгөт нэг загварын шар дугуй гэдгийг тансаг хэрэглээ, цамаархлын эсрэг гэсэн утгаар товч өгүүлье. Хятадад нэг үе, түүхийн урт удаан хугацаанд унадаг дугуй амин зуулгыг нь амжуулж, дугуйны сайныг шилж авах дон нэг хэсэгтээ цухалзаж байсан гэдэг.
Даруухан байна гэдэг өнөөгийн монгол нийгмээс арилаад алга болжээ
Дугуй үйлдвэрлэгч, худалдагч, зуучлагчдын бизнес цэцэглээд нийгэмдээ халтай болоод ирсэн гэх яриа байдаг. Тэр нь ч тийм сүрхий биш л дээ. Гэхдээ тэр талын донг дарж байхгүй бол тэрбум хүнийг хүчрэхгүй байж магад гээд үнэ төлбөргүй дугуйны үйлчилгээ хотуудад буй болгочихжээ. Огт төлбөргүй биш л дээ.
Төлбөртэй, тэр нь маш бага. Ижил төрлийн нэг загварын баахан шар, ногоон, хөх, цэнхэр, улаан дугуй үйлдвэрлээд “ухаалаг” гэсэн цол хайрлаад хотуудад дугуйны зогсоол сая саяар нь бий болгоод нөгөө нэг загварын дугуйгаа эгнүүлээд тавьчих нь тэр. Хүссэн хүн картаар хэдхэн юань төлөөд нөгөө дугуйг нь цаг наргүй унаж хэрэглээд дараагийн хаа нэгтэй зогсоолд нь тавьчихна.
Дараагийн нөхөр унаад гарна, ингээд хэвшил болгоод, хотоороо нэг ижил дугуйтай болчихсон чинь гоё ганган, чамин, чанартай дугуйны хэрэглээ ба дон хүн амын тархинаас арилчих ваа. Дугуйны үйлдвэрлэлээс хэт ашиг олно, тийм бизнес нэр хүндтэй, унацтай гэх нь ч байхгүй болчихжээ.
Яг одоо Хятад нь автомашины хэрэглээг яг ийм болгох шилжилтийн үедээ орж байна. Дугуй моодноос гарч, хятадууд дугуйнаасаа буугаад хувийн машин руу хошуурчээ. Нэгэнт амьдрал нь сайжирсан тул хувийн машинтай болохыг хориглолтой биш, нэг хэсэгтээ дураар нь тавьжээ. Хятадын хотуудад хувийн элдэв чамин машин холхиж байгааг бид харсан, мэднэ. Манайхны шуналыг хөдөлгөх машин тэнд жирийн албан хаагчийн хэрэгцээ нь болчихсон. Нэг гэр бүлд хоёр ч машин гараад иржээ.
Машины тоог нь хүн амдаа үржүүлээд үзтэл дэлхийн нийт хэрэглээ рүү дөхөх шахуу тооцоо ирээдүй цаг дээр гараад ирэх нь тэр. Хувийн машиныг өөгшүүлсний бас нэг уршиг нь Хятадын хүн амын дунд таргалалт (түүхэндээ огт байгаагүй), жингийн илүүдэл, суудлын элдэв өвчин тархсан явдал гэнэ. Улс нь нэг юм бодохгүй бол болохгүй боллоо. Яаж хэрхэн? Хувийн машин руу хошуурдаг шуналыг донг нь дарах хэрэгтэй.
- Олон нийтийн ухаалаг машин унаж яваа нь элдэв хөнгөлөлт эдэлж байна.
- Нийгэмд зөрчил юунаас эхтэй вэ гэдэгт монголчууд саарал ордонг буруутгадаг.
- Xятадын хотуудад тун удахгүй хувийн машины хэрэглээ, дон алга болно хэмээн эрх баригчид нь тооцоолжээ.
Хувийн машин олширсныг Хятадад ард түмний аж байдлын дээшлэлт, нэр хүнд, хувь хүний нэр хүнд энэ тэр гэж даан ч авч үздэггүй. Зай талбай багтаамжаа тооцно, агаарт ялгарах утаа, хий, тортогийг тооцно, машины дилерийн төвүүдэд тэр бүр эрх өгөхгүй, зөвшөөрөхдөө хязгаар тогтооно. Агаарын бохирдолтой хувийн машинуудыг холбож байгаад дарамтлаад байх нь тэр. Хотуудад хувийн автомашиныг олшруулснаас агаарын бохирдол 30 хувиар нэмэгдсэн гэх тооцоо хийжээ.
Тэгэхлээр нь энэ 2018 онд хувьд худалдах автомашины тоо хэмжээг 38 хувиар хорогдуулах шийдвэр төр-засгаас нь гаргаадахлаа. Тэрбум хол давсан хүн амдаа 2018 онд 150 мянгахан хувийн машинд дугаар олгоно гэлээ, өмнөх жилүүдэд энэ тоо 240 мянга байсныг багасгажээ. Энэ жилийн 150 мянгыг дотор нь ангилжээ. Үүнд 90 мянга нь хөнгөн тэргэнд, 60 мянга нь экологийн цэвэр машинд гэж ногдоно.
2014 оны байдлаар 1000 хүнд ногдох машиныхаа тоогоор Хятад нь дэлхийд 99-рт жагсаж, 1000 хүндээ 114 машинтай гэгдэж байсан нь даруухан тоо байжээ. Одоо тэр рүүгээ ухрах, болж өгвөл дахиад буулгахыг зорино. Нийтийн хэрэглээний ухаалаг дугуйны адил том хотуудад цахилгаан, хийгээр ажилладаг, тоолууртай цахилгаан хөдөлгүүрт нэг загварын баахан ухаалаг машин гаргаж тавихаар шийджээ.
Тийм машины паркуудыг байгуулах талаар одоо ажиллаж байна. Бээжин, Шанхай, том хотуудад туршаад нэвтрүүлчихлээ. Том том хотуудад хэдийнэ хэвшил болжээ. Хөх-хотод саяхнаас ухаалаг 100 машин ашиглуулж туршиж эхэлжээ. Үр дүн муугүй. Ингэж туршихын өмнө төрөөс бага зэрэг хавчлага хийжээ. Гарааш, зогсоолын үнийг өсгөөд өгөхтэй зэрэг хувийн машин руу тэмүүлэх нь багасаад иржээ.
Агаар бохируулдаг гэж ирээд л хувийн машинтнуудыг баахан аашилж, муулууллаа. Суртал нэвтрүүлгээр бөмбөгдлөө. Үнэн л юм чинь. Зөрүүлээд олон нийтийн ухаалаг машин унаж яваа нь элдэв хөнгөлөлт эдэлж байна. Шатахуунд мөнгө зарахгүй, эвдрэл үйлчилгээг нь улс хариуцчихна, ажлаа амжуулчихна. Нөгөө ганган, чамин, үнэтэй машин унаж түгжирч явах хэрэг алга.
Гол нь гоё машинд шунаж шимтээд ерөөсөө ашиг алга. Xyвиaсaa төлөөд шатаад дуусна, хэн ч сонирхохгүй, дээр доргүй ижил загварын машин унаад ажлаа бүтээчихнэ, нийтийн тээвэр гэж байна, нөгөө нийтийн шар дугуй байна. Ингэхэд хувийн машинаар хотуудын хооронд хөдөө л явахгүй бол хотод тэр нь байгаад нэмэргүй болох нь байна. Гоё чамин машинтай гэж тэр нөхрийг хэн ч хүндэтгэж, долгинож явахгүйгээс хойш хятадын хотуудад тун удахгүй хувийн машины хэрэглээ, дон алга болно хэмээн эрх баригчид нь тооцоолжээ. Энэ туршлага сургамжийг яг одоо эх орондоо нэвтрүүлбэл хожим амаа барьж суухгүй юм биш байгаа, баярхуу монголчууд даа?
Олхонуд Баярхүү