Нэрт онолын физикч Стивен Хокинг 76 насандаа хорвоог орхисон тухай бид дөнгөж сая мэдлээ. Тэрээр гурван жилийн өмнө нэгэн илтгэлийн үеэр "Бидэнтэй зэрэгцэн орших ертөнцүүд хязгааргүй боломжоор дүүрэн" хэмээн хэлж байв.
Тэгвэл цаг хугацааны машин хэрхэн бүтээх тухай түүний сонирхолтой нийтлэлийг хүргэе. Магадгүй тэрээр хаа нэгтээ зэргэлдээ ертөнцөөс харж байж ч болох шүү дээ. Түүний бичсэн энэхүү нийтлэл түүнийг ямар хүн байсан гэдгийг бага ч гэсэн ойлгуулах биз ээ.
2015 оны хоёрдугаар сарын 23
Танд эхлээд өтний нүх, Адроны Аварга Хурдасгуур эсвэл асар хурдан пуужин хэрэгтэй/Гэрлээс илүү хурдан байх ёстой/.
Нэгэн эрдэмтэн өтний нүхний цаана суух өөрийнхөө өнгөрснийг харж сууна. Гэтэл одоо цагт байгаа эрдэмтэн өнгөрснөө буудвал яах вэ? Мэдээж хэрэг тэр аль эрт үхсэн гэсэн үг. Харин хэн буудсан байж таарах вэ?
Үнэндээ би цаг хугацаанд донтсон нэгэн. Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би Мерилин Монро ид мандан бадарч байх үед очном
Сайн байна уу, Намайг Стивен Хокинг гэдэг. Физикч, сансар судлаач, бас мөрөөдөгч. Хэдийгээр би хөдөлж, компьютерын тусламжтай ярьдаг ч гэсэн миний оюун бодол эрх чөлөөтэй. Орчлон ертөнцийн тухай ойлгож, агуу их асуултуудыг асууж чадна: жишээ нь “Цаг хугацаагаар аялах боломжтой юу? Бид ирээдүй рүү явах нүх, өнгөрсөнд очих цоорхой нээж чадах болов уу? Бид байгалийн хуулийг ашиглан цаг хугацааны эзэн нь болж чадах уу?” гэх мэт.
Нэгэн цагт цаг хугацаагаар аялна гэдэг шинжлэх ухааны гажуудал гэгддэг байлаа. Тийм ч учраас надаас ийм асуулт асуухад би галзуу солиотой хүн мэт харагдахгүйн тулд хариулахаас татгалздаг байсан юм. Харин өнөөдөр энэ бүхэн өөрчлөгджээ.
Үнэндээ би цаг хугацаанд донтсон нэгэн. Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би Мерилин Монро ид мандан бадарч байх үед очном, хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас Галилей өөрийн дуран авайг диваажин тийш чиглүүлж байх үед очном, Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би орчлонгийн төгсгөлд очиж бидний оршихуй хэрхэн төгсөхийг үзнэм.
Энэ бүхэн боломжтой эсэхийг мэдэхийн тулд бид физикчидтэй адил цаг хугацаа гэх ойлголтыг дөрөв дэх хэмжигдэхүүнд оруулан ойлгох хэрэгтэй болно. Гэхдээ энэ бүхэн сонсогдож байгаа шигээ хэцүү зүйл биш юм шүү.
Бага сургуулийн хүүхэд ч хүртэл бодит юмс гурван хэмжээст оршдог гэдгийг мэднэ. Бидний эргэн тойронд байгаа зүйлс өргөн, өндөр, урт гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигддэг.
Тэгвэл одоо өөр нэгэн уртын хэмжигдэхүүнийг судалж үзье. Энэ бол цаг хугацааны урт юм. Ерөнхийдөө хүн төрөлхтөн дунджаар 80 насалдаг бол хад чулуу хэдэн мянган жилийн настай. Харин манай нарны аймаг өчнөөн тэрбум жилийн настай аж.
Тэгэхээр сансар, огторгуйд байгаа бүхэн цаг хугацааны урттай болж таарна. Цаг хугацаагаар аялана гэдэг энэ дөрөв дэх хэмжигдэхүүн дундуур “алхахыг” хэлж байгаа юм.
Үүнийг арай энгийнээр ойлгохын тулд та өөрийгөө энгийн л хүмүүсийн адил машинаар явж байна гэж төсөөл. Чигээрээ явж байна гэдэг та нэг хэмжигдэхүүнд аялж байна гэсэн үг. Баруун эсвэл зүүн гар тийш эргэхэд та хоёр дахь хэмжигдэхүүнд шилжинэ. Харин эгц дээшээ эсвэл өндөр уул руу өгсвөл та бүх гурван хэмжигдэхүүнээр аялж байгаа хэрэг.
Гэтэл бид дэлхий дээр яаж цаг хугацаагаар аялах вэ? Хэрхэн дөрөв дэх хэмжигдэхүүнд шилжих замыг олох вэ?
Физикийн ухааныг насаараа судалсан эрдэмтэд хүртэл цаг хугацааг ямар нэгэн нүхээр төсөөлдөг
Бага зэрэг шинжлэх ухааны уран зөгнөл рүү өнгийцгөөе. Цаг хугацаагаар аялдаг уран сайхны кинонууд ихэвчлэн асар том, эрчим хүчээр ангаж цангасан машинуудыг харуулдаг. Тэр машин нь дөрөв дэх хэмжээст шилжих замыг нээх бөгөөд цаг хугацаан дунд нүх гаргадаг гэдгийг та санаж байгаа байх.
Түүнчлэн цаг хугацаагаар аялагч нь эрэлхэг зоригтой, хэн, хаана, юуг мэдэх ёстойг шийдчихсэн хачирхалтай нэгэн байдаг. Магадгүй энэ төсөөлөл бодит байдлаас хол зөрүүтэй байж болох ч, утгагүй ойлголт бас биш билээ.
Физикийн ухааныг насаараа судалсан эрдэмтэд хүртэл цаг хугацааг ямар нэгэн нүхээр төсөөлдөг. Гэхдээ арай өөр өнцгөөр. Түүнчлэн бид өнгөрсөн болон ирээдүй тийш зүглэх цаг хугацааны шилжүүлэгч байгалийн хуультай зохицох үгүйг гайхдаг. Гэхдээ бид үүнийгээ боломжтой гэж таамагладаг бөгөөд үүндээ нэр хайрласан юм. “ӨТНИЙ НҮХ”
Үнэндээ өтний нүх бидний эргэн тойронд оршиж байна. Гэхдээ тэднийг олж харахад дэндүү бяцхан аж. Тэд орчлонгийн өнцөг буланд, цаг хугацааны мөчлөг бүрд оршин байгаа. Магадгүй та бага зэрэг ойлголттой болсон байх. Гэхдээ надтай хамт байгаарай.
Үнэндээ орчлонд тэгш, хавтгай, өө сэвгүй гадаргуу бүхий нэгээхэн ч юмс үгүй. Хэрвээ та аливаа биетийг тун ойроос харах аваас ямар нэгэн нүх, нугалаа байгааг харна. Бөмбөг хүртэл гаднаа ямар нэгэн бяцхан нүх, нугалаа, хоосон орон зайтай. Цаг хугацаа ч мөн адил.
Ингэхээр анхны гурван хэмжээсийг тайлбарлахад илүү хялбар боллоо. Түүнчлэн дөрөв дэх хэмжээс ч мөн ялгаагүй.
Тэгэхээр цаг хугацаанд аливаа нугалаа, хоосон орон зай гээд олон зүйлс байх нь. Хамгийн жижиг биетээс ч бяцхан молекулын төвшинд үүнээс жижиг атомын төвшинд, бидний нэрлэдгээр квант хөөс гэх орон зайд бид очих юм. Яг энд өтний нүх буй. Бяцхан нүх, товчилборууд энэ бяцхан орон зайд үүсэж, устаж, дахин төрж гэх мэтээр квант ертөнцдөө оршин байна.
Харин тэд үнэхээр хоёр ондоо цаг хугацаа, орон зайг холбогч аж. Хамгийн харамсалтай нь эдгээр бодит амьдралд оршин байгаа цаг хугацааны нүх сантиметрийг хэдэн сая, тэрбум хуваагдсантай тэнцүү хэмжээтэй. Тиймээс дундуур нь хүн багтаж орно гэдэг бидний толгойд багтахгүй зүйл.
Гэхдээ зарим эрдэмтэд үүнийг боломжтой гэж үздэг. Тэд аль нэг өтний нүхийг барьж аваад түүнийгээ хэдэн сая дахин томруулна гэж төсөөлдөг. Ингээд тэр нүхээр нь хүн байтугай сансрын хөлөг ч багтах хэмжээтэй болох юм.
Эсвэл хангалттай эрчим хүч, дэвшилтэт технологийн тусламжтай бид өөрсдөө сансарт өтний нүх барьж болох. Гэхдээ би үүнийг болно гээгүй, болох юм гэж байгааг санаарай. Учир нь ингэхийн тулд бидэнд дэндүү, бүр дэндүү хүчирхэг, дэвшилтэт, агуу, гайхалтай, сүрдмээр технологи хэрэгтэй.
Нэг хаалга нь Дэлхийн дэргэд, нөгөө хаалга нь аль нэг ойр орших гаригийн хажууд. Онолын үүднээс цаг хугацааны нүх эсвэл өтний нүх биднийг тэс өөр хэмжээст аваачиж чадна. Хэрвээ эхлэл, төгсгөл хоёр нь нэгэн газарт байх аваас энэ нүх биднийг цаг хугацаагаар тусгаарлах юм.
Магадгүй дэлхийгээс хөөрсөн сансрын хөлөг тэр нүхээр ороод буцаад гарч ирэхдээ яг л нэг газраа байж болох. Гэхдээ цаг хугацааны хувьд өөр хэмжигдэхүүнд байх юм. Магадгүй үлэг гүрвэлүүд тэрхүү хөлөг газарт буухыг харах ч юм билүү.
Түүхэнд бичигдэн үлдсэнээр хамгийн хурдан хүн сууж явдаг хөлөг болох Аполло 10 цагт 25000/40000км/ бээр хурдалжээ. Харин бид цаг хугацаагаар аялахын тулд үүнээс 2000 дахин хурдан байх хэрэгтэй...