Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэр бүлийн үл ойлголцол, хүүхдийн асуудлаар сэтгэлзүйн болон хууль зүйн зөвлөгөө өгөх “Шидэт толь” төвийг ажиллуулж эхэллээ. Тус газрын байрны 102 тоотод ажиллаж буй энэ төв нь гурван өрөөтэй. Хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажиглалтын өрөөнөөс бүрдсэн тохь тухтай энэ төвд бүх насны хүүхэд хандах боломжтой юм.
Тус төвийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Бадамцэцэг, Ажлын ачаалал, машины түгжрэл гэх мэт стрессээс шалтгаалаад гэр бүлдээ зарцуулах цаг бага байдаг. Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс гэртээ очсон ч зурагт, гар утсанд ихэнх цагаа зарцуулж байна. Ийм үед “Шидэт толь” төв нээгдсэн нь нийгмийн захиалга гэлтэй, чухал ач холбогдолтой. Үл ойлголцох, салах эрсдэлтэй эхнэр нөхрийг хамт байлгаж, хууль зүйн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхэд тэдний гаргах шийдвэрт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлдэг.
Улсын хэмжээнд жилд дунджаар 3000 гэр бүл салж байна гэх судалгаа байдаг. Чингэлтэй дүүргийн хувьд 2017 оны байдлаар 232 гэр бүл салахаар шүүхэд өргөдөл гаргасны 292 нь эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авч, 22 нь эргээд эвлэрсэн. Эндээс харахад гэр бүл зөвлөгөө өгөх энэ төрлийн үйлчилгээ маш их хэрэгтэй байгаа юм” гэлээ.
Эцэг, эхчүүд сэтгэлзүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авч ярилцахаас гадна тоглоомын аргаар хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг нь тодорхойлуулах боломжтой юм. Тус төв Даваа-Баасан гарагт 09:00-13:00, 14:00-17:00 цагт ажиллаж байна.