“Жаст”-ын Ш.Батхүү хоригдохгүйн тулд янз бүрийн арга хэрэглэжээ

Өнөөдөр сонин

2018-03-14 14:20 GMT+8

“Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүг АТГ-ынхан уржигдар 20.00 цагийн үед цагдан хорьсон. Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан их хэмжээний өрөнд оруулж, түүнийг Монгол Улсын Засгийн газар төлөх болсон, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр шалгуулж эхэлсэн.

Уг банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан, эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан зэргийг шалгаж байгаа юм. Үүнээс гадна өөр олон нөхцөл байдал шинээр илэрсэн тул цагдан хорих саналаа мөрдөгчид прокуророор дамжуулан шүүхэд өнгөрсөн долоо хоногт гаргасан аж.

Үргэлжлэлийг эндээс 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1675 санал өгсөн байна.

Дээшээ