Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоосон байна.
Уг этгээд нь хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэжээ.
Өнгөрөгч долоо хоногт согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож байсан.
Залуус уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгааг анхаарууллаа.