БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак өнөөдөр Сөүл дэх прокурорын газар байцаалт өгөхөөр ирсэн байна. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа их хэмжээний авлига авсан хэргээр түүнийг болон гэр бүл, ойр дотны хүмүүсийг прокурорын албанаас олон сарын турш шалгаж байгаа аж.
Ерөнхийлөгч асан Ли Мён Бакаас ярилцлага авах гэсэн хэвлэл мэдээллийн салбарын хэдэн зуун төлөөлөгч прокурорын газрын гадаа цугларсан байна. Тэд бүгд БНСУ-ыг доргиосон улс төрийн дээд албан тушаалтны холбогдсон авлигын ээлжит хэргийн талаар ямар нэг шинэ мэдээ мэдээлэл олохоор хуран цуглажээ.
Ли Мён Бак тэдэнд хандан, “Би өнөөдөр та бүхний өмнө гашуудан зогсож байна. Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд мөн Солонгосын хойгийн асуудал хурц байхад та бүхэнд хүндрэл учруулж байгаадаа гүнээ уучлал хүсэж байна.
Ли Мён Бак тэдэнд хандан, “Би өнөөдөр та бүхний өмнө гашуудан зогсож байна. Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд мөн Солонгосын хойгийн асуудал хурц байхад та бүхэнд хүндрэл учруулж байгаадаа гүнээ уучлал хүсэж байна. Төрийн тэргүүн байсныхаа хувьд надад хэлэх зүйл их байгаа ч олон зүйл ярихаас татгалзах нь зүйтэй гэж бодож байна.” хэмээн мэдэгдсэн байна.
Түүнийг 20 орчим зүйл заалтаар буруутгаад байгаа бөгөөд прокурорын албанаас түүнийг хувь хүмүүс болон БНСУ-ын Үндэсний Тагнуулын алба мөн Самсунг Групп зэрэг компаниудаас нийт 11 тэрбум орчим вон хууль бусаар завшсан хэмээн буруутгаж байгаа аж.
Прокурорын албанаас өнгөрсөн сард Ли Мён Бакийн залгамжлагч БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд 30 жилийн хорих ял өгсөн билээ. Авлигын хэрэгт орооцолдсон Пак Гын Хэг өнгөрсөн жил огцруулсан ба түүнийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, дарамт шахалт үзүүлсэн зэрэгт буруутгасан юм.
Ерөнхийлөгч асан Ли Мён Бак буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэгдсэн ба болж буй үйл явдлыг улс төрийн зорилготой хэмээн тодорхойлжээ. Тэрээр 2008-2013 онуудад БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан билээ.
Прокурорын албанаас мэдээлж байгаагаар тэд уг хэрэгтэй холбоотойгоор Самсунг Электрониксийн оффисуудыг шалгасан гэнэ. Тодруулбал автомашины сэлбэг үйлдвэрлэдэг DAS компанийн шүүхийн зардалд Самсунг Группээс санхүүгийн туслалцаа үзүүлсэн гэх баримт хайж байгаа аж. Тус компанийг Ли Мён Бак удирддаг ба түүний гэр бүлийн бизнес аж. Самсунгийн талаас ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Ли Мён Бакийн хэлж байгаагаар DAS нэртэй компанийг түүний ах Ли Сан Ён удирддаг аж.
Самсунг Группийн хувьд тус компанийн залгамжлагч Жэй И Ли өнгөрсөн сард тэнсэн харгалзах ялтай суллагдсан. Түүнийг Пак Гын Хэгийн хэрэгтэй холбоотойгоор баривчилсан ба авлига хээл хахуулийн хэрэгт буруутгасан юм.
Эх сурвалж: Reuters.com