“Монгол цэргийн дайчин уламжлал” үзэсгэлэнгээс хийсэн фотог сонирхоорой

Фото сурвалжлагч Д.Жавхлантөгс GoGo.mn

2018-03-14 17:35 GMT+8

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Монгол цэргийн дайчин уламжлал” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. 

Монгол цэргийн музей жил бүр 4-6 түр үзэсгэлэнг гаргадаг уламжлалтай бөгөөд энэ удаагийнхад эртний улсууд, Их Монгол улсын цэрэг, зэр зэвсэг, дундад зууны үеийн монгол цэргийн түүхэн хөгжил, 1911, 1921 оны хувьсгалыг ялахад цэрэг эрсийн гүйцэтгэсэн үүргийг бодит үзмэрүүдээр дэлгэн харуулахыг зорьжээ. 

Мөн 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947 оны Баруун хилийн тулгаралтад цэрэг эрсийн байгуулсан гавьяа, түүхэн үйл явдлыг бодит баримтууд, үзмэрт тулгуурлан үзүүлж байгаагаараа онцлогтой аж. 

Үзэсгэлэн Офицеруудын ордонд гурван хоног үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 17-ны өдөр худалдаа, үйлчилгээний “Хүннү молл” төвд дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. 

МАРШАЛ СЭЛЭМ  / 1944 он /

ГЕНАРАЛ СЭЛЭМ / 1954 он /

Төмөр дуулга, Гархин хөө хуяг / Дундад зууны үе /

Залуу хурандаа генерал Ж.ЛХАГВАСҮРЭНГИЙН мундер, одон медаль / 1944 он /

Маршал Х.Чойбалсангийн бичгийн хэрэгсэл / 1945 он /

Бердан / 1870 он /, Цахиур буу / XVIII-XIX зуун /, Гевер-88 / 1888 он /

ДП ПУЛЕМЁТ / 1939 оны Халх голын дайнд БНМАУ-ын баатар Ц.Олзвой эзэмшиж байсан/

Харуулын цэргийн дээл / Зүүн гарын хаант улс, XVI-XVII зуун /

Дүрэмт хувцас / Монгол ардын журамт цэрэг /

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2723 санал өгсөн байна.

Дээшээ