Нэгдүгээр эгнээгээр зорчиход торгуулийн арга хэмжээ авах нь хууль бус гэх ташаа мэдээлэл саяхан цахим сүлжээгээр цацагдсан.
Энэ асуудлаар өнөөдөр Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийж, 2012 онд Засаг даргын захирамж, НИТХ-ын тогтоолоор гарсан хууль хүчинтэй хэвээр байгаа талаар мэдээллээ.
Уг ташаа мэдээллийг Санжаагийн Одгэрэл хэмээх хаягаас "Шударга ёс яллаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хүчингүй юм байна" хэмээн анх цацсан болохыг тогтоосон байна.
“Энэ бол тухайн иргэний нэг удаагийн зөрчил дээр шүүхийн гаргасан шийдвэр гэж ойлгох хэрэгтэй.
Тэрбээр автомашинаа барьж яваагүй, цаг хугацаа орон зайн хувьд өөр газарт байхад өмчлөгч дээр нь торгуулийн хуудас очсоныг шүүх хүчингүй болгосон” хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээлэв.
ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид нэгдүгээр эгнээнд хяналт тавьсан хэвээр байгаа. Иргэд цахим хэрэгслээс үнэн зөв мэдээллийг олж уншихыг зөвлөж байна.
Улаанбаатар хотод яагаад нэгдүгээр эгнээгээр машин зорчихыг хязгаарлаад байна гэхээр олон тээврийн хэрэгсэл зэрэгцэхээр хөдөлгөөн зогсох нөхцөл байдал үүснэ. Мөн зам тээврийн осол их гарч, хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл учирна. Үүнээс урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм” гэлээ.
Иймд иргэд хэвлэн нийтлэх эрхээ эдлэх хүрээндээ цагдаагийн болон бусад аж ахуйн байгууллагын нэр хүндэд халдсан буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
С.Отгонжаргал