Архидан согтуурах явдлыг бууруулах, түүний хор уршгийг таниулах, гэмт хэргээс сэргийлэх зорилгоор энэ сарын 1-ээс “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Арга хэмжээний хүрээнд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хангах чиглэлээр “Эмзэг цэг” хяналт шалгалтыг хийж, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.
Шалгалтын ажлын хүрээнд 1520 гаруй аж ахуй нэгж байгууллага (ААНБ), 1250 иргэнийг шалгаж, зөрчил гаргасан 26 ААНБ, 65 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 5.7 сая төгрөгөөр торгож, есөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
Мөн иргэдэд архи согтууруулах ундааны хор уршгийг сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн төрлийн шторк, телевизийн нэвтрүүлэг, 10 төрлийн зурагт хуудсыг хийж, олон нийтийн сүлжээгээр нөлөөллийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулжээ.
“Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, байгууллагын ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг 2500 иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх аж.
С.Отгонжаргал