Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундэстагийн сонгууль болсноос хойш зургаан сарын дараа Холбооны Канцлерийг сонгох сонгууль болж өнгөрлөө.
Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо болон Социал демократ намын хамтарсан Их эвсэл байгуулах боломжийг энэ сарын 4-нд Социал демократ намын гишүүдийн 66 хувийн саналаар бий болгосон. Түүнээс арав хоногийн дараа Холбооны Ерөнхийлөгч Ф.Штайнмаейр Бундэстагт санал болгосны дагуу нууц санал хураалт өнөөдөр монголын цагаар 16.00 цагаас эхэллээ.
Бундэстагийн Ерөнхийлөгч 17.00 цагт А.Меркелийг 364 гишүүний саналаар 4 дэх удаа Канцлераар дахин сонгогдсоныг танилцууллаа. Түүнд их эвсэлд багтсан намуудаас 30 гаруй гишүүн саналаа өгсөнгүй. Үүгээр А.Меркель Германы түүхэнд дөрөв дэх удаа сонгогдсон хоёр дахь улс төрч болж байна. Засгийн газрын 15 сайдаас 6 эмэгтэй сайдын нэрийг их эвсэл дэвшүүлээд байна.
О.Батболд
Эх сурвалж: Spiegel.de