Аялж явахад тулгардаг хамгийн том бэрхшээл бол очсон газартаа жуулчдад тавьсан “урхинд” орох явдал юм. Ихэнх аялагчид олны мэддэг, хамгийн алдартай газруудаар яваад хүмүүс сайн мэдэхгүй ч үзүүштэй сайхан газруудаар нь очихгүй өнгөрөх нь бий. Та хүн шаваад байдаггүй газраар явахыг хүсвэл үүнийг уншаарай.
“The Original Berlin Free Alternative Tour” аялал
Берлинд амьдардаг гаднын иргэд аятайхан шинэ газар олж ороход тань туслах болно. Тэд газар орчныг нутгийн иргэд шиг сайн мэдэх атлаа хотыг аялагчдын нүдээр хардаг. Тиймээс та аялагчдад зориулсан танилцуулга уншиж, цагаа үрэх шаардлагагүй.
“Original Berlin Free Alternative Tour” аялал үнэ төлбөргүй. Friedrichshain, Kreuzberg, Neukölln дүүргээр аялж, Берлин хотыг дотроос нь сайн үзүүлнэ. Та энэ аяллаар Берлиний гудамжны урлаг, газар орны амьдрал, баяр ёслол зэргийн талаар мэдэж аван, бусад аялагчтай танилцах юм.
Эхлэх цаг: Өдөр бүр 12:30
Хаяг: one80 Hostel in Alexanderplatz Otto-Braun-Straße 65, 10178 Берлин
Хэл: Герман
Alternative Berlin компанийн үнэгүй аялал
Төсөв багатай яваа аялагчид Берлиний төвөөр аялахад уг аялал тохиромжтой. Учир нь та хүссэнээрээ гар цайлгах мөнгө өгч болох юм. 3 цаг орчим үргэлжлэх бөгөөд олон үндэстэн оршин суудаг газрууд, Bethanien урлагийн ордон зэрэг соёлын ач холбогдолтой газар, YAAM далайн эрэг, байшин доторх том мөсөн гулгалтын парк, хуучин галт тэрэгний депо доторх үзвэр үйлчилгээний газрууд, хотын урлагийн төсөл, үдэшлэг цэнгээний газар, хуучин эд зүйлсийн зах, барааны зах зэрэг газруудаас сонгон очдог. Зөвхөн үзээд зогсохгүй оршин суугч хүнээр тухайн газрын түүх, шөнийн амьдрал зэргийг яриулж, зөвлөмж, мэдээлэл авч, хотын талаар илүү сайн мэдэж авах юм.
Энэ аялал цөөхөн хүнд тохиромжтой. 10-аас дээш хүнтэй групп аялах гэж байгаа бол өмнө нь холбоо барих хэрэгтэй.
Цуглах цаг: 11:00, 13:00
Хаана: Starbuck’s-ын урд талд орших Alexanderplatz телевизийн цамхаг
Тэмдэглэгээ: AB метроны тасалбар шаардлагатай.
Цахим хаяг: info@alternativeberlin.com
“The Original Free Berlin History Tour” үнэгүй түүхэн аялал
Түүхийн фенүүдийн сонирхлыг Spree голын эрэг дээрх жижигхэн тосгон өнөөгийн нийслэл Берлин хот болж хувирсан түүх татах нь гарцаагүй. Аажуу тайван аялал тул Берлиний гудамжаар өөрийн хэмнэлээр алхангаа олон зүйлийг мэдэж авах болно. Үүнд Германы хуучны хаант улс Prussia-ын түүх, хотын хамгийн чухал газрууд, Берлин хотын дэлхийн II дайнд гүйцэтгэсэн үүрэг, соёлын нөлөө, өвөрмөц онцлог, Берлиний хана, орчин цагийн Берлин зэрэг багтана.
Асуулт, хариулт чөлөөтэй. Аяллын хөтөч нар орон нутгийн талаар сайн мэдэх тул сайтар асууж, дараа нь юу үзэхээ төлөвлөх хэрэгтэй.
Цаг: Өдөр бүр 10:30, 12.30, 14:00 цагаас

Дээрх аяллууд бүгд явган аялал гэдгийг мартаж болохгүй. Цаг агаарын мэдээнээс хамаарч хийх зүйлээ төлөвлөх нь зүйтэй. Биед эвтэйхэн гутал, хувцас өмсөөрэй. Эдгээр аялалд бага насны хүүхэд авч явах тохиромжгүй. Хөтөч тань сайн үйлчилгээ үзүүлсэн бол гарыг нь хангалттай цайлгаарай.