Дарс хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй тухай та олон удаа сонсож байсан байх. Саяхан хийсэн судалгаагаар дарс тогтмол/өдөрт 1-2 хундага*/ хэрэглэдэг хүмүүс сэтгэл санааны хямралд орохоос сэргийлдэг тухай бичжээ. Тэгвэл эрчүүд бид яагаад дарс уух ёстой талаар бяцхан баримтууд сонирхуулъя.
Бэлгийн харилцаанд эерэг нөлөөтэй
Согтууруулах ундааны хувьд хүмүүсийг нэгтгэдэг нэг тийм далдын хүчтэй. Харин улаан дарсны хувьд эрэгтэй болон эмэгтэй хүмүүст ижил зарчмаар үйлчилдэг аж. Италичуудын явуулсан судалгаагаар тогтмол улаан дарс хэрэглэдэг эрчүүдийн тестостеронийн хэмжээ өндөр гарсан бөгөөд энэ хэрээр бэлгийн харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна улаан дарс хүний сэрлийг хөдөлгөдөг бөгөөд тохируулан хэрэглэх нь танд ашигтай.
Таргалахаас сэргийлнэ
Та хэзээ нэгэн цагт “Дарсны гүзээ” гэж сонсож байсан уу? Тэгвэл бодисын солилцоог сайжруулдаг учраас дарс хэмээх ундаа таныг илүүдэл жинтэй болохоос сэргийлнэ. Учир нь усан үзэм болон зарим төрлийн жимсэнд байдаг пикеатаннол хэмээх нэгдэл нь өөхний эсийг өсөхөөс сэргийлдэг аж.
Чихрийн шижин тусах магадлалыг бууруулна
Улаан дарс болон шоколаданд флавноид хэмээх ургамлын нэгдэл агуулагдаж байдаг. Хамгийн энгийнээр энэ нэгдэлд таны биед хэрэгтэй олон зүйл бий. Судалгаагаар энэ нэгдэл инсулины эсэргүүцлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Инсулины эсэргүүцэл их байх нь чихрийн шижин өвчнийг үүсгэх шалтгаан болдог аж.
Ой санамжаа алдахаас сэргийлнэ
Техасын Хөдөө аж ахуй, Механикийн их сургуулийн эрдэмтдийн судалснаар улаан усан үзмийн хальсанд агуулагдах нэгдэл нь ой санамж алдах магадлалыг бууруулдаг аж. Энгийнээр бол мартамхай болж, барьсан, тавьснаа санахаа больдог асуудлыг цэгцэлнэ гэсэн үг юм. Цусны эргэлтийг сайжруулж, тархины эсийг үхэхээс сэргийлж байдаг болохоор залуугаасаа тогтмол дарс хэрэглэсэн хүний хувьд насны доройтлоос сэргийлэх хамгийн хялбар арга нь энэ аж.
Сэтгэл хямралаас сэргийлнэ
Дарс хүнийг жаргалтай болгодог. 5505 хүн оролцсон судалгаагаар тогтмол дарс хэрэглэдэг хүмүүс сэтгэл гутралд орох нь бага байжээ. Долоо хоногт 2-7 хундага дарс уудаг эрчүүдийн хувьд бусадтай харьцуулахад сэтгэл хямралд орох магадлал тун бага байсан аж. Гэхдээ хэт их уудаг тохиолдолд буцаад сөрөг нөлөөтэй болохыг судалгааны багийнхан тусгажээ.
Илүү урт насална
2012 онд 802 насанд хүрсэн хүн дээр хийсэн судалгаагаар дарс уудаг хүмүүс илүү урт насалдаг болохыг тогтоожээ. Сонирхолтой нь өдөрт нэг шил дарс уудаг байна уу, эсвэл нэг хундага дарс уудаг байхаас үл хамааран тогтмол хэрэглэдэггүй хүмүүсээс илүү урт насалдаг аж.
Анхааруулга: Мэдээж та +21 насанд хүрээгүй мөн жирэмсэн бол согтууруулах ундааг хэрэглэж болохгүй. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой гэдгийг дээрх өгүүлэлд олон давтан хэлсэн тул энд дахин сануулах нь илүүц биз ээ.
Эх сурвалж: www.thewineandmore.com, www.goodhousekeeping.com
* Нэг хундага дарс нь ойролцоогоор 75мл