Үндэстэн дамнасан том компаниуд 2008 оны санхүүгийн хямралын өмнөх үетэй харьцуулахад харьцангуй бага татвар төлж байгаа нь Financial Times- ийн судалгаагаар тогтоогдлоо.
Орлогод ногдох татварын хувиар тооцвол төрийн санхүүд оруулдаг хувь нэмэр нь 2008 оноос хойш буурчээ
Уг судалгаа нь төсвийн алдагдлаа багасгаж, татварын шинэчлэл өрнүүлэх Засгийн газруудын хүчин чармайлт нь компанийг хөндөж чадахгүй байгааг харуулав. Тайландаа тусгасан, татвар төлөх ёстой орлоготой нь харьцуулсан татварын хэмжээг илэрхийлдэг Effective Tax Rate буюу татварын жинхэнэ хувь хэмжээ санхүүгийн хямралаас хойш есөн хувиар буурчээ.
Бүр татвараас зайлсхийх явдалтай тэмцэл өрнүүлсээр байхад шүү. Засгийн газрууд компанийн татварын хэмжээг багасгасан нь дээрх бууралтын ердөө хагастай нь холбоотой. Хамгийн гол нь үндэстэн дамнасан компаниуд татвараар чангалах бодлогоос урьтаж чадаад байгаа бололтой.
Financial Times үйлдвэрлэл, технологийн есөн салбарт хөрөнгийн үнэлгээгээр тэргүүлдэг, хувьцааг нь нээлттэй арилждаг дэлхийн 10 том компанийн сүүлийн 25 жилд төлсөн татварын хэмжээг шалгаж үзлээ. Мөн оффшорт бэлэн мөнгө хамгийн их хуримтлуулсан, үндэстэн дамнасан 10 том компанийн төлсөн татварыг тооцоолов.
Орлогод ногдох татварын хувиар тооцвол төрийн санхүүд оруулдаг хувь нэмэр нь 2008 оноос хойш буурчээ. Нөгөөтэйгүүр татварын нэг хэсгийг төлчихвөл үлдсэнийг нь хойшлуулах боломжийг компаниудад олгодог зохицуулалт нь жинхэнэ хувь болон бодитой төлж буй хэмжээ он онд эрс ялгаатай гарах нөхцөл бүрдүүлж байна.
Урт хугацаанд авч үзвэл бүр тодорхой. Компаниудын төлдөг татварын жинхэнэ хувь 2000 оноос хойш гуравны нэгээр буюу 34-өөс 24 хувь болтлоо багассан байна. “Тодорхой, бодитой олон арга хэмжээ авсан ч байдал тэс өөр. Төлөх татварын хувь хэмжээг бууруулах, оюуны өмчийг татвараас чөлөөлдөг патентын хөнгөлөлт эдлүүлэх явдал компанийн татварын тогтолцоонд ноёрхож байгаа”- г Харвардын их сургуулийн санхүү, хуулийн ухааны профессор Михир Десай тайлбарлав. “
Доог тохуу болон хоёр нүүртэй арга хэмжээний аль нэг нь” хэмээн тэрбээр ярьсан юм. Санхүүгийн хямралаас хойш технологи, үйлдвэрлэлийн гол компаниудын татварын жинхэнэ хувь 13 орчим хувиар унасныг FT-ийн судалгаа харууллаа. Ийм хандлага эрүүлийг хамгаалах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт ч илэрч байна. Санхүүгийн хямралын дараа хэрэглэгч, ажилчдынхаа татварыг нэмсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) гишүүн улсууд татвараа бууруулсаар байгааг судалгаа харуулав.
Компаний татвараа 2008 оноос хойш таван хувиар бууруулсан улс орнуудын Засгийн газар хувь хүмүүсээс авах татвараа зургаан хувиар ихэсгэснийг бүртгэл тооцооны KPMG компанийн статистик баталж байна. “Засгийн газруудын энэ өрсөлдөөн лав зогсохгүй” хэмээн Оксфордын их сургуулийн бизнесийн татварын судалгаа хариуцсан профессор Майкл Деверю өгүүлэв.
Саяхан АНУ компаниудаас авах суурь татвараа багасгасан нь Засгийн газруудын татварын өрсөлдөөнийг ширүүсгэж болзошгүй хэмээн профессор таамагласан юм. Татварын хууль журмыг хялбарчлах зорилгоор ЭЗХАХБ, Их 20-иос арван жил өрнүүлсэн ажил үндэстэн дамнасан компаниудад татварын дансаа багасгах нөхцөл бүрдүүлсэн нь гайхал төрүүлж байна.
Улс орон бүр компаниас авах татварын хувь хэмжээг өөрсдийн үзэмжээр тогтоох эрхтэй учраас олон улсын татварын тогтолцооны шинэчлэл чухал хэмээн Европын холбооны татварын хэрэг эрхэлсэн комиссар Пьер Московичи өгүүллээ. “Алдаа гаргахаа больцгооё. Татвараас бултах, татварын өгөөмөр төлөвлөлт үүсгэх нөхцөл нь суурь татвар биш. Ашиг шилжүүлэх орчин бүрдүүлдэг тогтолцоо үүнд буруутай” хэмээн тэрбээр тайлбарлав.
Apple, Google, Amazon зэрэг группийн татварын хэрэгтэй холбоотойгоор “ашиг шилжүүлэх” тогтолцоог устгах нь чухал боллоо. Судалгаагаар технологийн том компаниуд гадаадад олсон орлогодоо дотоодод олсноосоо маш бага татвар төлдөг нь илрэв. Уг бүлэгт багтсан компаниуд хуулиар шаарддаг бүх татварыг төлдөг гэж тайлбарласан. Зарим нь татварын шинэчлэл шаардлагатайг ч хүлээн зөвшөөрч байна.
Татвараас бултах явдлыг зогсоох зорилгоор ЭЗХАХБ- аас гаргасан 15 оноогоор үнэлэх төлөвлөгөөг улс тус бүр хуульдаа тусгаж, хүчин төгөлдөр болж эхэллээ. Үндэстэн дамнасан компаниуд ашиг шилжүүлэхэд ашиглаж ирсэн компани хоорондын зээлийг зогсоох шинэ хязгаарлалт “үр дүнгээ өгч чадах эсэхээ ирэх жилээс харуулна” хэмээн ноён Деверю таамаглаж байна.
Рошель Топленский