Ирэх жилүүдэд 11 мега төсөл хэрэгжих ёстой ч хэзээ эхлэх нь тодорхойгүй байна
Монгол банкны судлаач Ц.Сангидорж мега төслийн олон улсын туршлага, манай улсад хэрэгжиж буй мега төслийн өнөөгийн байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөг танилцууллаа. Судалгааг төв банкны Судалгааны хэлтсийн ахлах эдийн засагч Ц.Бямбацогт, эдийн засагч Д.Цэнддорж нар гүйцэтгэжээ.
Нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө оруулалт шаардах төслийг мега төсөл гэдэг. Энэ нь жижиг төслийн томруулсан хувилбар биш юм. Харин шинээр зах зээл бий болгох, тухайн эдийн засгийн бүтцийг өөрчлөх нөлөөтэй төслүүд аж.
Иймд эрсдэл өндөртэй. Мега төслийн хэрэгжилт хугацаанаасаа хоцрох, ашиг буурах зэрэг нь хэвийн үзэгдэл байдаг байна. Одоогоор манай улсад хэрэгжиж буй цор ганц мега төсөл нь Оюутолгой юм.
МЕГА ТӨСӨЛ ДЭЛХИЙ НИЙТЭД
Мега төслийн хөрөнгө оруулалт, нэг төсөлд ногдох санхүүжилт сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн. Ойрын арван жилд ч тасралтгүй өсөх хандлагатай байна. Мега төслүүдэд зарцуулж буй нийт хөрөнгө оруулалт жилд 6-9 их наяд ам.доллар байна. Энэ нь АНУ-ын БНХАУ-аас авсан нийт өрийн үлдэгдлээс даруй 5-8 дахин их бөгөөд дэлхийн ДНБ-ий 8 хувьтай тэнцэнэ.
Мега төсөл бол жижиг төслийн томруулсан хувилбар биш.
Том төслүүдийн 85 хувь нь анх төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч, төсвөө хэтрүүлдэг, мөн 1/3 нь л амжилтанд хүрдэг гэж McKinsey, 2016 судалгаанд дурджээ. Мөн том төслүүдтэй холбоотой эрсдэлүүд эдийн засагт голдуу сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай юм байна. Хугацаа сунах нь зардал өсөх, үр ашиг буурах, төсөл амжилтгүй болох нэг хүчин зүйл болдог.
“МЕГА ТӨСЛИЙН ТӨМӨР ХУУЛИУД”
- Төслийн анх төлөвлөсөн зардал 50 хүртэл хувиар хэтрэх нь энгийн үзэгдэл байдаг. Арван мега төсөлтутмын 9 нь зардлаа хэтрүүлдэг. Энэ асуудал нь улсын, хувийн хэвшлийн, төр хувийн хэвшил хамтарч хэрэгжүүлж буй бүх төслүүдэд ч тохиолддог. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсэн бүх улсад тулгарсан байна.
- Нийт төслүүдээс хүлээж байсан орлого 50 хувиар бага байх нь түгээмэл. 50-иас дээш хувийн бууралтыг онцгой тохиолдол гэж үзнэ.
- Салбараар авч үзвэл төмөр замын төслүүдийн зардал дунджаар 44.7 хувиар нэмэгдэн, орлого нь 51 хувиар буурдаг. Авто замын төслийн зардал нь 20 хувиар нэмэгддэг, харин 50 хувийн магадлалтайгаар орлого нь 20 хувь бага байдаг.
- Мега төсөл урт хугацааны төлөвлөлт, нарийн ажиллагаа шаардагддаг учраас эрсдэл өндөр.
- Гүйцэтгэл муу байхад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь барилгын салбарын бүтээмж сүүлийн жилүүдэд өсөөгүйтэй холбоотой. Харин аж үйлдвэрийн салбарын бүтээмж 2 дахин өсчээ.
- Эрсдэл өндөр, амжилт олох магадлал сүүлийн 70 жилд сайжраагүй байхад хөрөнгө оруулалт түүхэн дээд цэгтээ хүрч, улам нэмэгдэх хандлагатай “парадокс” байдал үүссэн байна.
Манай улсын хувьд Засгийн Газар (ЗГ)-ын мөрийн хөтөлбөр, Үндэсний Хөгжлийн Газар (ҮХГ)-ын мэдээллээс үзвэл 46 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эхлүүлэхээр төлөвлөжээ.
Үүний 11 нь нэг тэрбум ам.доллар давсан хөрөнгө оруулалт хийх, мега төсөл байна. Хэрэгжих шатандаа байгаа нь Оюутолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой цогцолбор төслөөс уурхайн олборлолтын хэсэг байна.
Үлдсэн нь санхүүжилт олох, хэлэлцээр хийх буюу бэлтгэл шатандаа байгаа аж.
ТЭГВЭЛ ЭДГЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Жилд 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал газрын тосны үйлдвэр хамгийн өндөр нөлөөтэй гэж Монголбанкны судлаачид үзжээ. Ядуурал, эдийн засгийн өсөлтийг хангах зорилтоос хамааран төслүүдийг үнэлсэн байна.
Газрын тос, хий, замын салбарт оруулсан хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийг хамгийн их дэмждэг бол уул уурхайн олборлолтын төслүүд хамгийн багаар дэмждэг.
Тооцооллын үр дүнд бүх салбарт ижил хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд ажиллах хүчний өөрчлөлт төмөр замын салбарт хамгийн өндөр бөгөөд металлын хүдэр олборлох салбарт хамгийн бага байна. Мега төслийг хэрэгжүүлэх явцад болон амжилттай хэрэгжүүлснээр бизнес эрхлэгчид гэрээлэгч, барилга, засварын ажилчид, зөвлөх, банкны ажилтан, хөрөнгө оруулагч, хуульч гэх мэт маш олон хүн, байгууллагын орлого нэмэгдэх боломжтой байдаг.
Төмөр зам барих төсөл ажил эрхлэлтийг өсгөх давуу талтай ч импортод дийлэнх хөрөнгө оруулалтаа зарцуулдаг сул талтай. Экспортын гарцтай нь Оюутолгой болон бусад хүдэр олборлох төслүүд юм. Үүнд нүүрсний салбар ч хамаарна.
Тухайн салбарын хөрөнгө оруулалт 500 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд гадаад худалдаанд үзүүлэх нөлөө богино хугацаандаа нефть, эрчим хүч, төмөр замын салбар төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулах, нүүрс, металлын олборлолтын салбар дунд урт хугацаандаа чангаруулах чиглэлд нөлөө үзүүлэхээр байна.
ДҮГНЭЛТ
Дэлхий нийтэд мега төслийн хөрөнгө оруулалт, нэг төсөлд ногдох санхүүжилт сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн бөгөөд ирэх 10 жилд ч тасралтгүй өсөх хандлагатай тул Монгол Улс уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийн салбарын төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломж өндөр.
Газрын тос, хий, замын салбарт оруулсан хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийг хамгийн их дэмждэг бол уул уурхайн олборлолтын төслүүд хамгийн бага нь байна.Гэхдээ тус салбарт оруулсан хөрөнгө оруулалт экспортыг бусад салбараас илүү дэмжиж байна.
Хөрөнгө оруулалтад эзлэх импортын орц метал олборлох салбарт бусад салбаруудтай харьцуулахад бага байна. Эрчим хүч, төмөр замын төслийн бусад салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нөлөө хамгийн их буюу тус салбарт оруулсан хөрөнгө бусад салбарын үйлдвэрлэлийг хамгийн өндөр өсгөнө.
Нефть, эрчим хүч, төмөр замын салбарт оруулсан хөрөнгө оруулалт богино хугацаандаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулах, нүүрс, металлын олборлолтын салбарт оруулсан хөрөнгө оруулалт дунд урт хугацаандаа ханш чангаруулах нөлөө үзүүлэхээр байна.
Хөрөнгө оруулалтын эдийн засаг, ажиллах хүч, гадаад худалдаанд үзүүлэх нөлөөг салбар тус бүрээр тооцсон, мега төслийн талаарх нэгдсэн мэдээллийг анх удаa боловсруулж танилцуулж байгаа нь энэхүү судалгааны шинэлэг тал аж.