Цалингаа нэмэгдүүлэхээр тэмцэж байгаа багш нар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзахдаа багш нарын зээлийг тэглүүлэх асуудлаар ярилцжээ.
Үүнд яамны зүгээс багш нарын банкны оролцоотой иргэний журмаар авсан зээлд хөндлөнгөөс оролцох нь хүндрэлтэй гэсэн тайлбар өгчээ.
Олон сарын турш цалингаа нэмүүлэхээр тэмцсэн "Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа "Багшийн үндсэн цалинг нэмэх боломжгүй юм бол цалингийн зээлээс чөлөөл гэсэн акцыг хийцгээе" хэмээн “Багш багшдаа тусалъя” группт бичсэн байв.
Ингээд БСШУС-ын сайдтай уулзсаныхаа дараа "БАЯРТАЙ МЭДЭЭ. Уулзалтын эхний үр дүн. Багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо. 2018-03-13" гэж бичсэн байв.
Гэвч энэ олон нийт бидний татварын мөнгөөр багш нарын зээлийг яагаад төлөх ёстой билээ хэмээн ундуйцсан тул удалгүй уг постоо устгажээ.
Харин БСШУСЯ-ны зүгээс
"Өчигдөр “Багш багшдаа тусалъя” ТББ-ын төлөөлөл багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзсан бөгөөд сайдын зүгээс энэ асуудалд ул суурьтай хандах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тодруулбал, банкны оролцоотой иргэний журмаар авсан зээлд хөндлөнгөөс оролцох нь хүндрэлтэй гэдгийг багш нарт тайлбарлалаа." гэсэн байв.