Монголд хорт хавдраар жилд дунджаар 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй нь хорвоог орхидог гэх харамсалтай мэдээлэл бий. Хорт хавдраар өвчлөгсдийн дийлэнх хувийг 30-69 насныхан эзэлж буй. Ходоодны хорт хавдраар гэхэд л 100 мянган хүн тутмын 32.5 хувь нь өвчилж, 25.3 хувь нь хорвоог орхисоор байна.
Туяа эмчилгээний аппаратыг найман мянган ам.доллараар засварлаж байна
Хорт хавдрын эмчилгээгээр дагнасан Монгол Улсын ганц эмнэлэг ХСҮТ үргэлж ачаалал ихтэй байдаг. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ илүү удаан хамт амьдрахыг хүссэн, хавдраас ангижирч, эрүүл болох хүсэлтэй хүмүүс энд эмчлүүлж байна. Тус эмнэлэг улсын хэмжээнд бүх насныханд үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Гэтэл туяа эмчилгээ хийхэд чухал үүрэгтэй шарлагын төлөвлөлт хийдэг ганц аппарат нь эвдрээд сар шахам боллоо. Гэвч өмнө нь найман мянган ам.доллар буюу 20 сая төгрөгөөр засуулсан төлбөрийг төлж чадаагүйн улмаас энэ аппаратаа дахин засуулах боломжгүй байв. Эрүүл мэндийн яам санхүүжилтийг нь шийдэж, удахгүй уг аппаратыг ашиглалтад оруулахаар боллоо.
Тус эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн эмч нарын хэлж буйгаар гурван хэмжээст төлөвлөлтийн “SIEMENS SOMATOM Emotion 6” аппаратын тэжээлийн удирдлагын хэсэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гэмтжээ. Энэ аппарат нь туяа эмчилгээний шарлагын бай талбайг нарийн тодорхойлдог маш чухал ач холбогдолтой төхөөрөмж.
Аппаратаар долоо хоногт 15-20, жилд дунджаар 600 орчим хүн хорт хавдрын туяа эмчилгээний шарлага хийлгэдэг. Иймээс ХСҮТ-ийн удирдлага SIEMENS компанид хандаж засварын төлбөрийг 2018 оны эхний хоёр сард багтаан төлж дуусгахаар тохиролцсон байв. Гэтэл энэ хугацаанд дахин эвдрэл гарч, өнгөрсөн сард туяа эмчилгээний аппарат ашиглах боломжгүй болсон байна. Энэ талаар ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаагаас тодруулахад “Хавдар судлалын үндэсний төвд 2007 онд ХБНГУ-аас “SIEMENS SOMATOM Emotion 6” гэдэг гурван хэмжээст төлөвлөлт хийдэг аппарат суурилуулсан. Шарлагын эмчилгээнд ашигласаар 11 жил болжээ.
Энэ хугацаанд аппаратад олон гэмтэл гарсан ч өвчтөнүүдийн эмчилгээг таслахгүйн тулд байгаа нөөц бололцоогоо ашиглаж, засварладаг байсан. Харин энэ удаа тэжээлийн удирдлагын системд нь дахин гэмтэл гарсан тул үйлдвэрлэсэн компанитай нь холбогдож, засварлуулахаас аргагүй болсон юм. Тиймээс манай эмнэлгийн удирдлага арга хэмжээ авч, ЭМЯ санхүүжилтийг шийдсэн тул засвар хийлгэхээр боллоо” гэв.
Жилд дунджаар 600 орчим хүн хорт хавдрын туяа эмчилгээний шарлага хийлгэдэг
Тэрбээр үүнээс гадна саяхан энэ төрлийн шинэ аппараттай болсон, гэхдээ өргөтгөл ашиглалтад орохоор ашиглаж эхэлнэ гэдэг таатай мэдээ дуулгасан юм. Гэвч гурван сая гаруй хүн амтай улс, дийлэнх нь хавдраар өвчилдөг байтал хоёрхон ширхэг аппарат хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Нэг нь эвдэрлээ гэхэд дахин энэ удаагийнхтай адил асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Хавдрын өвчлөл, нас барагсдын тоо, гээд олон үзүүлэлтийг дүгнэвэл, ядаж гурван ширхэг ийм төхөөрөмжөөр улсын хэмжээнд үйлчилдэг болох шаардлагатай байгааг эмч нар хэлж байна.
Өнөөдөр ХСҮТ хорт хавдрын эмчилгээ хийдэг цорын ганц эмнэлэг. Улсын эмнэлгийн төлбөр хямд болохоор энд ирэх иргэдийн цуваа тасарна гэж үгүй. Эмчилгээний төлөвлөлт хийдэг тус аппарат хорт хавдрын тархалт хэр байгаагаас шалтгаалан бусад эрхтнийг гэмтээхгүйгээр ямар эмчилгээ хийх боломжтойг төлөвлөдөг.
Гэтэл БНСУ-ын бүх эмнэлэг орчин үеийн ийм дэвшилтэт тоног төхөөрөмжтэй ба хүчин чадлын хувьд хавьгүй илүү байдаг гэнэ. Эмчилгээ хийлгэх өвчтөнүүд нь манайх шиг дугаарлаж, сэтгэлийн шаналгаагүй үйлчлүүлдэг тул цаг алдалгүй чанартай эмчилгээ хийгддэг. Тиймээс иргэддээ үнэ төлбөргүй үйлчилдэг тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо, хүчин чадлыг сайжруулахад анхаарч, олон биш юм гэхэд тоотой хэдээр тоноглох шаардлагатай байна.
Ямар ч байсан санхүүжилт шийдэгдэж, хорт хавдраар өвдсөн иргэд эмчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх боломж олдох нь. Харин тэр хугацаа хол биш байгаасай гэж найдъя.
Г.Оюунтөгс