Туркийн Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх сард эхэлнэ.
Дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 14-ний өдрүүдэд цахим бүртгэл үргэлжлэх юм.
Иймд тус улсын ЭСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилд Туркийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудад өнөөдөр 15:15 цагт Элчин сайдын өргөөндөө /Японы ЭСЯ-ны өөдөөс харсан/ хэрхэн тэтгэлэгт хамрагдах, ямар шалгуур хангсан байх, тэнцсэн тохиолдолд тус улсаас ямар хэмжээний тэтгэлэг олгодог, Туркийн боловсролын системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Туркийн ЭСЯ, Туркэд төгсөгч оюутнуудын холбоотой хамтран сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнуудад зориулсан мэдээлэл өгөх өдөрлөгийг мөн зохион байгуулдаг. Энэ өдөрлөгт тус улсын томоохон их сургуулийн төгсөгчид оролцон сургууль тус бүрийн онцлог, Туркийн цаг агаар, зан заншил, хоолны соёлыг танилцуулдаг уламжлалтай.