Бараг 100 жилийн тэртээ нэгэн бяцхан баяр баясгалант ‘’Баавгай’’ мэндэлж, айл гэрт аз жаргал авчирсан юм. Tэр бол алтлаг “резинэн” чихэр-Haribo.
Өнөөдөр дэлхий даяар өдөр бүр 100 сая Haribo чихрийг хүмүүс амтархан иддэг. Ойролцоогоор хоёрхон см хэмжээтэй, 23гр жинтэй, 6 төрлийн амттай Gold bear буюу Алтан баавгай Haribo-гийн хамгийн алдартай бүтээгдэхүүн.
Түүнийг “төрүүлсэн” эцэг нь Hans Riegel гэгч байсан юм. Чихрийн тогоочийн мэргэжил эзэмшсэн нэгэн байж. Тэрээр амттаны бусад компаниудад хэсэг хугацаанд ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсны дараа өөрийн гэсэн компаниа нээхээр санаа шулууджээ. Ингээд Hans Riegel-ийн HARIBO компани 1920 оны 12-р сард албан есоор мэндлэв. HARIBO гэдэг нь Hans Riegel Bonn гэдэг үгсийн товчлол ажээ.
Haribo-брэнд амжилтын нууцыг бизнесийн зарим стратегийг зөв хэрэгжүүлсэнд бий гэж тайлдаг. Эхний нууц бол бүтээгдэхүүний нэр төрлөө байнга шинэчилж, өөрчилж, нэмэгдүүлж байсан гэдэг.Бонн хотод байрлах Haribo-гийн үйлдвэрт үргэлж л шинэ санаанууд ундарч, чихрийн янз бүрийн амтыг туршин, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг зорьдог.
Hans Riegel-ийн хамгийн анхны бүтээсэн брэнд болох ‘’Бүжиглэж буй баавгай’’ буюу DANCING BEAR-ээ бүтээснээс хойш 3 жилийн дараа буюу 1925 онд HARIBO чихэр өвсний амт оруулснаар амсаж үзсэн хүн бүр өвөрмөц, онцгой амтанд нь дурлаж байлаа.
Бүжиглэж буй баавгайг ч гэсэн чихэр өвсөөр хийж SCHWARZBÄREN буюу Хар Баавгай нэртэйгээр худалдаанд гарлаа. Дараа нь TANZBÄREN нь TEDDYBÄR болон хувирч, бас нэгэн цоо шинэ бүтээгдэхүүн гарав. Teddybear нь жижигхэн, бөөрөнхий хэлбэртэй, өхөөрдөм баавгайн дүрстэй чихэр болжээ.
Уг нэр нь АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Theodore Roosevelt-ын нэртэй мэдээж холбоотой. 1960 онд DANCING BEARs-ийн залгамжлагч домогт HARIBO GOLDBÄREN мэндэллээ. Энэ нь “Дэлхийг гэрэлтэйгээр харах” гэсэн уриатайгаар дэлхийн зах зээлд гарсан юм.1967 онд GOLDBÄREN гэрчилгээгээ авснаар “резинэн” чихрийн эрин үе эхэлсэн гэж болно.
70-аад оноос GOLDBÄREN хэлбэр дүрсээ өөрчлөн одоогийн бидний идэж буй чихэр болгов.80-аад оноос Haribo илүү шинэлэг нээлтүүд хийж, алтлаг баавгайнууд (GOLDBÄREN) маань жүрж, нимбэг, нэрс, усан үзэм, манго, киви, алимны жимсний амт, өнгөтэй болж, үүнийгээ тодотгосон бичигтэй уутанд савлагдав.
SOFT-KISS, COCO-BALLS, ROMBISS зэрэг амттанаараа алдаршсан Белгийн Dulcia компани 1996 онд Haribo-г худалдан авч, “резинэн” чихрийн нэр төрлийг “хөөсөн” чихрээр нэмэв. HARIBO-Chamallows буюу аманд ороод уусан хайлах хөөслөг чихрийг Haribo брэндийн нэрээр худалдаанд гаргав.
Haribo-г хэрхэн хийдэг жор нь хатуу дүрэм, маш нууцлалтай байдаг. Ямартаа ч 100 шахам жил хүмүүсийн амтархан идсээр буй жимсний амттай “резинэн” чихрийг ихэд энгийн аргаар хийдэг гэнэ. Хэдийгээр чихрийг их хэмжээгээр хэрэглэж болохгүй гэж хүмүүс өөртөө хориг тавьдаг ч Haribo-г дуртайяа авсаар л байна.
Энэ нь дан ганц амтаас гадна бизнесийн стратегитай нь холбоотой. Энэ бол хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон Haribo-гийн реклам сурталчилгаа нь юм.
HARIBO бүр 1923 онд өөрийн сурталчилгааны зурагтай суудлын машинтай байжээ.
HARIBO үргэлж анхдагч, дэвшилтэт технологийг дэмжигч, шинэлэг бүхэнтэй хамтарч ажилласаар ирсэн нь тэдний зар сурталчилгаанаас харагддаг.
60-aaд оноос айл бүрийн хойморт заларсан телевизээр “HARIBO хүүхдүүдийг аз жаргалтай болгодог” реклам нь “Томчуудыг ч бас” гэсэн нэмэлт тодотголтойгоор цацагдаж эхэлсэн нь улам их амжилтыг дагуулсан гэдэг.
Зөвхөн хүүхдүүдэд ханддаг байсан сурталчилгаа нь зорилтот бүлгээ тэлж, олон нийтэд хандаж эхлэв.Мөн Boeing 737-800 TUIfly нэртэй 2 онгоцноос гадна Мото спортын төрөлд ч Haribo өөрийгөө рекламдахаа мартсангүй.
Haribo-г алдаршуулахад Германы телевизийн алдарт од Thomas Gottschalk-ийг онцгой үүрэг гүйцэтгэсэн гэх бөгөөд хошин шогийн алдарт жүжигчин Michael Bully Herbig-д Haribo-гийн нэр хүндийг өндөрт өргөх ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.
100 гаруй улсад борлуулагддаг, мэдэхгүй хүнгүй болтлоо дэлхий даяар түгсэн энэ чихэр aнх 1920 онд мэндэлсэн тул эмээ, өвөөгийнхөө иддэг байсан Haribo-той одоо ч Германы хүүхдүүд хамт өссөөр байна.