Сингапур "Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот"-оор тав дахь жилдээ шалгарлаа. Ийнхүү тэргүүн байраа хадгалахад нь автомашины борлуулалт, хэрэглэгчдийн худалдан авалт голлох нөлөөг үзүүлжээ. “Economist Intelligence Unit”-ээс жил бүр хотуудын амьдралын өртгийг тооцоолж, "Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот"-ыг шалгаруулдаг. Энэ жагсаалтын хоёрдугаарт Францын Парис, Швейцарын Цюрих хот бичигджээ.
Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан энэхүү тайланд Ази, Номхон далайн бүсийн болон Европын хотууд дээгүүр байрт бичигдсэн байна. Жагсаалтын эхний 10 байрт Японы Токио болон Осака хот багтаагүй нь инфляц доогуур байсантай холбоотой гэж тус байгууллага үзэж байгаа аж. Судалгаанд хоол хүнс, үйлдвэр үйлчилгээ, бэлэн хувцасны үнэ зэрэг 160 гаруй үзүүлэлтийг нэгтгэн тооцдог байна. Ам.долларын ханш өнгөрсөн онд голлох валютуудын эсрэг буурсан нь АНУ-ын хотууд жагсаалтын эхний байруудад бичигдээгүйн гол шалтгаан гэж тайлбарлажээ.
Б.Ариунболд