БНХАУ-ын Төв банкны шинэ тэргүүн даваа гарагт тодорч магадгүй байна. Орчин цагийн Хятадын түүхэнд хамгийн нөлөө бүхий Засгийн газрын бүтцийн шинэчлэл хийсэн нь Төв банканд нь илүү их эрх мэдэл өгнө гэж ажиглагчид харж байна. Тодруулбал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулганы үеэр банкны болон даатгалын зохицуулах хороодоо нэгтгэхээр шийдвэрлэсэн юм.
Үр дүнд нь голлох бодлого шийдвэрийн тогтоол батлах зэрэг зарим үүрэг БНХАУ-ын Төв банканд шилжиж байгаа юм байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын 3000 орчим төлөөлөгч энэ ням гарагт БНХАУ-ын Төв банкны дараагийн тэргүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ. Шинэ тэргүүнээр Улс төрийн товчооны гишүүн, Ши Жиньпиний Эдийн засгийн ахлах зөвлөх Лью Хи, Төв банкны дэд тэргүүн И Ган, Хэнань мужийн намын хорооны тэргүүн Се Фучжань нар сонгогдох магадлал өндөр байгаа ажээ.
Б.Ариунболд