Хаврын хамгийн сайхан тал нь яаж ч “аашилсан” ирж яваа цаг гэсэндээ цаанаа л нэг урьхан, дулаахан, тэврээд авах шиг мэдрэмж төрүүлдэг ид шидтэй улирал. Тиймээс дөнөн үхрийг уурлуулан байж даван туулсан өвлийн дараа ирж буй шинэ улиралд зориулан насны зааг ялгаа байхгүй, ямар нэг урсгал чиглэлд баригдаагүй, бас өөрчлөгдөөд байдаггүй загварын талаар мэдээлье.
Ноолуур- Манайхан аль ч улиралд ноолуураа өмсөх боломжтой цаг агаарын нөхцөлд амьдардаг. Хавар ноолуур авахын давуу тал нь цагаан сар, Мартын 8 зэрэг томоохон баяруудыг тохиолдуулаад эсвэл дулааны улирал эхлэхээс өмнө брэнд бүр л сүүлчийн 1+1, эсвэл 50% хүртэлх даацтай хямдралууд зарладаг болохоор түрийвчинд хэмнэлттэй үнээр ноолууран пальто, нөмрөг, цамц, даашинз авах боломжтой. Хэрвээ таны хаврын хувцасны шүүгээнд ноолууран бүтээгдэхүүн шинээр залрах гэж байгаа бол beige буюу биеийн өнгөтэй ноолууран пальто, даашинз сонгохыг зөвлөх байна. Доорх зурагнуудыг харж санаа аван, хуучин ноолууран хувцсаа илүү сонирхолтой, чамин хэлбэрээр туршиж үзээрэй.

Давуу талууд:
-Зөөлөн өнгийг “амилуулах”, “яриулах” маш олон боломж бий. Тод өнгийн малгай, бүс, трико, цүнх, энгэрийн зүүлт, тэр бүү хэл зөвхөн уруулаа час улаанаар будахад л эрхэмсэг мөртлөө дэгжин харагдах боломжтой.
-Хүйтэн, дулаан бүх төрлийн өнгөтэй төгс зохицдог учраас бор шаргал, зөөлөн шаргал өнгө таны хувцасны шүүгээн дэх “үл хөдлөх” болох ёстой эд. Тэр ч байтугай заавал тод, хашгирсан өнгө гэлтгүй, цагаан өнгөтэй ч маш найрсгаар хамтардаг, дуулгавартай сайн өнгө.
-Хар, хар хөх, улаан ноолуураас илүү байгалийн өнгийн ноолуур нүүрэнд илүү гэрэлтсэн өнгө нэмдэг. Бас илүү чанартай харагддаг онцлогтой.
-Манайхан алт, монет, сувд голчлон хэрэглэдэг тул ийм өнгийн ноолууртай тун донжтой зохино.
-Савхи, силк, тор, жинсэн гээд олон төрлийн материалтай нийцдэг.
Зохицохгүй зохицол
Бидний ээж, эгчийн үед цүнхний өнгө, гутлын өнгөтэй зохицон, бээлийтэй хүртэл адил өнгөтэй байхыг чухалчилдаг байсан. Энэ дүрмийг өөрчилж, тэс өөр өнгийн гутал, малгай бээлий, цүнхтэй явахад илүү өнгөлөг, хөгжилтэй, залуу харагддаг.
United Colors of Benetton брэндийг үүсгэгч нэгэнтээ “Гурваас дээш өнгийг зохицуулан өмсөж чадаж байгаа эмэгтэйг загварын мэдрэмжтэй гэж болно” гэснийг санаж байна. Тиймээс 30, 4, 50, ер нь хэдэн ч настай байсан хөгжилтэй шар гутал өмсөөд, номин ногоон цүнх барьчихсан байхад хамгийн уйтгартай өдөр байсан ч цаанаа л эрч хүчтэй, хөгжилтэй, өөрчлөлтөд нээлттэй нэгэн гэсэн имиж бүрдүүлнэ.

Ингэж хувцаслахын давуу талууд:
- Хэзээ ч уйтгартай харагдахгүй.
- Залуухан, зоримог, амьдралаас таашаал авч чаддаг гэсэн имиж бүрдүүлнэ.
- Үнэндээ адилхан өнгийн юм авах цаг, мөнгө тэр болгон бүтдэггүй учраас биед амар, цаг, мөнгөнд хэмнэлттэй.
- Өөр хооронд нь санааны дураар хольж, шинэ зохицол гаргах боломжтой.
- Хөгширсөн хойноо зурагнуудаа үзэж байхад нүүрэнд чинь инээмсэглэл тодрох байх даа.
Вандуй хээ
Энэ хээ их хөөрхөн, хөгжилтэй, энхрий бас залуухан төрхтэй харагдуулдаг учраас хэзээ хуучрахгүй шүү. Одоо бүр хоёр өөр төрлийн, том жижиг, эсвэл өөр өнгийн суурьтай вандуй хээтэй цамц, юбка, өмд хослуулдаг болсон. Ер нь л ямар нэг дүрэмд баригдахгүй хувцаслах нь гол дүрэм боллоо.

Хувцаслах бол амьдралын хамгийн чухал хэрэгцээ биш гэх хүмүүс байдаг ч нөгөө талаар өөрийгөө баясгах, сайхан мэдрэмж авах, зугаатай байх боломжийг олгодог төдийгүй бусдад өөрийнхөө талаар тодорхой хэмжээнд ойлгуулах, өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр. Нэгэнт л мөнгө зарцуулаад авч байгаа бол өөрийнхөө биеийн хэлбэр, онцлогт таарсан, ажиллах орчинд нийцсэн байдлаар хувцаслахад юу нь буруудах билээ.
Төгсгөлд нь хэлэхэд 2018 оны хаврын загварын чиг хандлагыг тусгасангүй, эхэнд дурдсанчлан нас зааж, цаг үе дагаж өөрчлөгдөхгүй удаан настай байж болох бяцхан зөвлөгөөг хүргэлээ.
Ц.Хосоо