Орчуулга хийх нь маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажил билээ. Харин хиймэл оюун ухааны ачаар орчуулга хийх маш хялбар болж ямар ч хүнд текстийг асар богино хугацааны дотор орчуулах боломжтой болжээ.
Тодруулбал, технологийн ууган компани болох Майкрософтын инженерүүдээс бүрдсэн баг нэг жилийг орчуулга хийх чадвартай хиймэл оюун ухааныг бүтээхэд зарцуулсан байна. Ингэхдээ тэд Хятадын өдөр тутмын сониноос авсан 200 өгүүлбэр болон тэдгээрийн Англи хэл дээрх орчуулгыг нь хиймэл оюун ухаандаа суулгасан аж.
Инженерүүдийн багийн ахлагч “Бидний бүтээсэн хиймэл оюун ухааны анхны туршилт нь Хятад хэл дээр бичигдсэн сониноос санамсаргүй байдлаар өгүүлбэрүүд сонгож түүнийг орчуулах байсан. Туршилтын үр дүнд ч сайн байж хиймэл оюун ухааны хийсэн орчуулгыг мэргэжлийн орчуулагчид “ямар ч алдаагүй, сайн орчуулсан байна” хэмээн дүгнэсэн.” гэж өөрийн блогтоо бичжээ.
Эхний туршилт амжилттай болсон учир судалгааны баг хиймэл оюун ухааны орчуулж чадах текстийн хэмжээг нэмэгдүүлэх, улмаар олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа мөн мэдэгдсэн байна.
Д.Түшигт-Эрдэнэ