Монголчууд бөхийн спортод авьяастай, дэлхийд алдартай ч хүнд жинд төдийлөн өндөр амжилт гаргадаггүй. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2008, 2012 оны олимпоос -100 кг-д алт, мөнгө, өнгөрсөн жил ДАШТ-ээс +100 кг-д хүрэл медаль хүртсэнийг эс тооцвол шүү дээ.
Сүүлийн жилүүдэд их спортоор хичээллэх үндэсний бөхийн тамирчин цөөрсөн нь хүнд жингийнхний амжилтад багагүй нөлөөлөөд байх шиг. Дээхнэ үед “Хоёр Мөнх”, Б.Бат-Эрдэнэ аваргаас авахуулаад том цолтнууд үндэсний бөх, чөлөөт, жүдог хослуулан барилддаг байсан тул хүнд жингийнхний дунд өрсөлдөөн ихтэй, бэлтгэл хангагч олонтой, тэр хэрээр амжилт гаргах нь ч илүү байсан.
Чөлөөт болон үндэсний бөхийг хослуулан барилдаж, хоёулангаар нь өндөр амжилт гаргаж яваа хуруу дарам хүчтэний нэг нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” дэвжээ, ”Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” компанийн бөх,аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо юм. Баянхонгорын наадамд гурван удаа түрүүлсэн амжилтаараа аймаг, сумын цолтнуудыг эрэмбээрээ тэргүүлдэг тэрбээр чөлөөт бөхийн Азийн АШТ-ий таван (нэг мөнгө, дөрвөн хүрэл) медальтай.
Он гарснаас хойш дөрвөн тэмцээнд зодоглосноос УАШТ-д түрүүлж, Азийн АШТ, И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”, Буриадын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй түүнтэй ярилцлаа. УАШТ-ий гурван түрүүтэй Н.Золбоо өнгөрсөн жил ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөхөд дийлдэн, V байрт шалгарсан юм.
-Азийн АШТ-ий хүрэл медаль танд ээлтэй ч аваргын босго нэлээд өндөр бололтой. Шагналын тавцанд зогсож байхад түрүүлж чадсангүй гэх харуусал, дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ гэх бахдалын аль нь танд илүү төрөв?
Азийн дэвжээнд жил бүр түрүүлэхийн төлөө барилддаг
-Энэ жилээс дэлхийн чансааг тэргүүлж буй бөхчүүд ДАШТ-д хэсэг толгойлох эрхтэй болсон. Тиймээс чансаа өндөртэй гэлтгүй тэмцээн бүхэнд амжилт гаргаж, оноогоо ахиулах нь чухал. Азийн дэвжээнд жил бүр түрүүлэхийн төлөө барилддаг. Энэ удаа зорилгодоо хараахан хүрч чадсангүй, тав дахь медалиа авлаа. Өмнөх жилүүдэд Ираны бөхөд дийлдэн, дагаж барилдаад медаль хүртсэн.
Энэ удаа хагас шигшээд гүрж гаралтай, Катарын бөх Г.Саканделизед 2:1-ээр дийлдэв. Уг нь энэ жил УАШТ-д түрүүлж, “Алтан гран при”-гээс хүрэл медаль хүртэн өөртөө итгэлтэй, бэлтгэл сайтай байсан ч тактикийн алдаа гаргачихлаа. Бид хоёр анх удаа барилдсан нь энэ. Мэдээж харамсалгүй яах вэ. Гэхдээ тэр тухай бус дараа дараагийн барилдаандаа анхаарч, хүрэл медаль хүртэхийн төлөө зорьсон. Өмнө нь хүрэл медалийн төлөө барилдахад “Дийлдвэл гэртээ ганзага хоосон харих нь дээ” гэж нэлээд сандардаг байсан. Гадаадын олон тэмцээнд барилдан, туршлага хуримтлуулахын хэрээр харьцангүй тайван барилддаг болчихдог юм байна.
-Хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөх Нам Кун Жинийг цэвэр ялсан. Өмнө нь түүнийг гурав дийлсэн болохоор энэ удаа өөртөө итгэлтэй байсан болов уу?
-Тэгсэн шүү. Би түүнийг өмнө нь Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө хоёр, ДАШТ-ий дагах барилдаанд нэг удаа ялсан.
-Он гарснаас хойш оролцсон бүх тэмцээнээс медаль хүртсэн тань сонирхол татаж байна. Бас амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлэх болсон. Өмнө нь ингэж жингийнхээ бөхчүүдийг өнгөлж байв уу?
-Анх удаа тэргүүлж байгаа нь энэ. Өмнө нь хамгийн урдуур жагслаа л гэхэд 14 хавьцаа эрэмбэлэгддэг байсан. Намайг үргэлж дэмждэг Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээ, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. -Бөхийн спортоор барилдаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцана уу.
Дасгалжуулагч Ж.Дандарын шавь бил үү?
-Тийм ээ. Одоо ч багшийнхаа удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг. Би багаасаа бөхийн спортод хорхойссон, тамирчин болохыг мөрөөдсөн. Улаанбаатарын унаган хүүхэд ч удмынхныгаа залгамжлан нутгаараа овоглож барилддаг. Тамирчны замналаа чөлөөт бөхөөр эхэлсэн.
Нэлээд сүүлд үндэсний бөхөөр бэлтгэл хийх болсон. Чөлөөт бөхийн тэмцээн, бэлтгэлгүй үед үндэсний бөхөөр барилддаг. Жилд дунджаар 20 гаруй барилдаанд хүч сорьдог. Би аймгийнхаа наадамд 2013 онд үзүүрлэн, заан цол хүртсэн. Дараа онд нь түрүүлсэн амжилтаа сүүлийн хоёр жил батлаад байна. Тэдгээрээс хамгийн дурсамжтай нь аймгийн арслан цол хүртсэн 2014 оны наадам. Хүчний бэлтгэлээ улсын заан О.Одгэрэлийн удирдлагад хийн, үндэсний бөхөө нутгийнхаа харцага Батболд багшаар заалгадаг.
-Улсын наадамд хэдэн удаа зодоглосон билээ?
-Дөрвөн удаа барилдсан. Хоёр удаа нэг, хоёр удаа гурав давсан. Өнгөрсөн жил дөрвийн даваанд Ө.Бат-Орших гарьдад өвдөг шороодлоо.
-Сүүлийн үед цолны найраа газар авч, үндэсний бөхийн нэр хүндийг сэвтүүлээд байх шиг. Наадмын дараа “Хүчээрээ цол хүртэв үү, найрав уу” гэх эргэлзээ бөхийн хорхойтнуудад үлддэг. Найраагүй наадах хамгийн зөв арга юу вэ?