Өчигдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт зохион байгуулсан хаврын бүсийн уралдааны үеэр 9 хүүхэд мориноосоо унаж, гэмтсэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Морин уралдаан 07.00-21.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд мориноос унасан есөн хүүхдийн гурав нь эмнэлэгт хүргэгджээ.
Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насны хүүхдүүд уралдсан бөгөөд дөрвөн насны морьд уралджээ. Уралдааны талбай хуурайшилт ихтэй, тоосжилт ихтэй учраас үлий цөмрөх, салхинд цохиулах зэрэг шалтгаанаар мориноосоо унасан хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооноос цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас 110 алба хаагч, 23 автомашин мотоциклтой хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлж байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Онцгой байдлын нийт 50 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Одоогийн байдлаар ил харагдах шархтай хүүхэд нэмж бүртгэгдээгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн гэдгээ хэллээ.