Монгол Улсын хилээр хууль бусаар үлэг гүрвэлийн олдворыг гадагш гаргасан хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас шалгаж байгаа талаараа мэдээлсэн.
Тэгвэл БНСУ, Франц руу гаргасан үлэг гүрвэлийн олдвор Монгол Улсаас хууль бусаар гарсан болох нь тогтоогдсон бөгөөд буцаан авчрах асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран эхлүүлжээ.
БНСУ-ын шүүхээс тус олдворыг Монгол Улсад буцаан өгөх шийдвэр гарсан бол БНФУ-аас буцаан олгох боломжтой гэсэн мэдээллийг өгөөд байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
Шалгалтын явцад тус олдворыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс гаргасан болох нь тогтоогджээ.