Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодис худалддаг хоёр бүлэг этгээдийг баривчилжээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 6-7-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3, 26-р хорооны нутаг дэвсгэрээс Европын холбооны улсаас Монгол Улсад хууль бусаар оруулж ирсэн мансууруулах төрлийн бодисыг худалдаалж байсан Г, М, Б, Т, Б нарыг баривчилжээ. Дээрх этгээдүүд 20-49 насных бөгөөд дайчлан баривчлах үеэр эд мөрийн баримтыг ч хураан авчээ.
Мөн чанга дэглэмтэй хорих ангид 10 жил хорих ялаар шийтгүүлээд шүүхээс оргон зайлсан ялтан Я болон хамсаатан долоон этгээдийг баривчилсан байна. Тэд хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг байсан бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байгаа юм.
Манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар бэлтгэж, бусдад борлуулдаг Г-г энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн, баривчилсан гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
2018 он гарсаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нийт 38 хэрэгт 68 хүнийг холбогдуулан шалгаж байна.