Согтуу жолоочийг саатуулсан цагдааг “буудаж ална” хэмээн заналхийлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-03-19 14:35 GMT+8

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон жолоочийг илрүүлсэн хэмээн цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” хэмээн заналхийлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр тус сумын иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн алба хаагчид саатуулагдсан байна.

Улмаар цагдаагийн алба хаагч тухайн автомашин болон жолоочийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Гэвч орой нь тухайн этгээд буутай эргэн ирж, цагдаагийн алба хаагчийн амь насанд халдахаар заналхийлсэн байна.

Цагдаагийн ахлагч энэ үед мэргэжлийн өндөр ур чадвар гарган, тухайн этгээдийг аюулгүй болгон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас уг үйлдэлд нь шалгалтын ажил хийж байгаа юм байна.

Үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн биед халдах, дүрэмт хувцсыг нь урах гэх мэтчилэн зөрчлүүд өдөр бүр бүртгэгддэг болохыг ч ЦЕГ-аас мэдээллээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ