Шинийн 3-наас тавдугаар сарын 1-ний хооронд морин уралдаан зохион байгуулахдаа 12-оос доош насны хүүхдүүдийг тэмцээнд оруулахыг хориглосон тогтоолыг Засгийн газраас гаргасан.
Тэгвэл Монголын морин спорт, уяачдын холбооноос өчигдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт зохион байгуулсан "Дүнжингарав" уралдаанд 12-оос доош насны хүүхдүүд ч морь унасан байна.
Уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унаж, гэмтсэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нийт 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд хүнд бэртсэн гэлээ.
Тус агентлагийн Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар зарим зүйлийг тодрууллаа.
-Танай байгууллагаас уг уралдаанд хяналт тавьж ажилласан уу?
-2018 оны нэгдүгээр сарын 19-ний Засгийн газрын 19-р тогтоолоор шинийн 3-наас тавдугаар сарын 1-ний хооронд болох морин уралдаан болон морин уралдааны үсэргээнд 12-оос доош насны хүүхдийг морь унуулахыг хориглосон.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл залуучуудын хөгжлийн газраас 10, орон нутгийн байгууллагаас 10 нийтдээ 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа.
12-оос дээш насны хүүхдүүдийг Засгийн газрын тогтоолын шаардлагад хангасан хүүхдүүдийг бүртгэсэн. Дөрвөн насны морин уралдаанд нийт 307 хүүхэд бүртгэлээ. Энэ уралдаанд нийт 16 хүүхэд мориноос унасан тохиолдол гарсан.
Морьтой хүүхэд урд явж байгаа машинтай мөргөлдсөн. Машиныг огт харах боломжгүй, маш их шороо тоостой байдалд уралдааныг зохион байгуулсан.
-Хүнд гэмтэж бэртсэн хүүхэд байгаа юу?
-Гурван хүүхэд хүнд гэмтсэн. Нэг хүүхэд Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотод ирээд эмчлүүлж байна. Нэг хүүхэд орон нутгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Бас нэг хүүхдийн шилбэний яс хугарсан.
-Өчигдөр гэхэд 21 цаг хүртэл буюу харанхуй болтол уралдаан болсон. Танай байгууллагын зүгээс хүүхдэд халтай энэ уралдааныг цаашид хориглох шаардлага тавьж байгаа юу?
-Өчигдөр хамгийн сүүлчийн уралдаан соёолон насны уралдаан байсан юм. Цаг хугацааны хувьд оройтсон, бас дагаж явж байгаа машинууд хэт замбараагүй байсан. Манай байгууллагын зүгээс хүүхдийн байгууллагын хувьд энэ уралдааныг хориглож өгөөч, хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна, амь нас аюулгүй байдалд нь эрсдэл учирч байна гэдэг хүсэлтийг зохион байгуулагч талд тавилаа.
Соёолон насны өмнө их насны уралдаан болсон юм. Уралдаан дагаж явж байгаа машины тоо, морины тоо замбараагүй их, хяналтгүй байсан учраас морь машин холилдоод, морьтой хүүхэд урд явж байгаа машинтай мөргөлдсөн. Машиныг огт харах боломжгүй, маш их шороо тоостой байдалд уралдааныг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байлаа. Машин мөргөж унасан хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн учраас соёолон насны уралдааныг болиулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан ч уралдаан үргэлжилсэн.
Гэтэл уяачид 12 настай хүүхдийн гэрчилгээ авчраад 10-11 настай хүүхдүүд бүртгүүлсэн зөрчлүүд гарсан. Тэр нь одоо илэрч байна.
-Цагдаагийн ерөнхий газраас 10-13 насны хүүхэд уралдсан гэж мэдээлсэн. Тэгэхээр Засгийн газрын 12-оос доош насны хүүхэд оролцохыг хориглосон тогтоол хэрэгжээгүй гэсэн үг үү?
-Хүүхэдтэй холбоотой бүртгэлийг Цагдаагийн байгууллага бус манайхаас хийсэн. 307 хүүхэд бүртгэхэд бүгд 12-оос дээш насны байсан. Гэтэл уяачид 12 настай хүүхдийн гэрчилгээ авчраад 10-11 настай хүүхдүүд бүртгүүлсэн зөрчлүүд гарсан. Тэр нь одоо илэрч байна.
-Ийм зөрчил гарсан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Хуурамчаар бүртгүүлээд хүүхдийн амь насыг аюултай байдалд оруулах эрсдэл бий болгосон гэж үзээд уяачдад 100 мянган төгрөгийн хариуцлага тооцох заалт бий.