“Apple” компани анх удаа бүтээгдэхүүнийхээ дэлгэцийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Мэдээлэлд онцолсноор тус компани Калифорни дахь төв байрныхаа ойролцоох нууц үйлдвэртээ туршилтын журмаар цөөн тооны дэлгэц үйлдвэрлэж байгаа юм байна. Хэдий тийм боловч энэ талаар “Apple” компани мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
“Apple” компани "MicroLed" дэлгэц хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж ирснийг ажиглагчид онцолж байгаа юм. Энэхүү дэлгэц нь “OLED”-ийнхаас өөр төрлийн хагас дамжуулагч ашигладаг, илүү нимгэн, нягтаршил өндөртэйгөөс гадна цахилгаанд илүү хэмнэлттэй гэдгээрээ онцлог юм. “Apple” компани өөрсдөө дэлгэцээ үйлдвэрлэж эхэлсэн нь “Samsung Electronics”, “Japan Display”, “Sharp”, “LG” зэрэг чип нийлүүлэгч компаниудын хувьд таагүй мэдээ болж байна.
Энэхүү мэдээллийн дараа Ази дахь чип үйлдвэрлэгчид, ялангуяа “sharp”, “Samsung Electronics” зэрэг компаниудын хувьцаа унажээ.
Н.Номин-Эрдэнэ