Минималист болон авангард чиглэлийн урлагийн бүтээл давамгайлах болсон цаг үед энэ уран бүтээлч бодит атлаа гаж гэмээр баримлуудаараа бүхнийг илэрхийлдэг ажээ. Өндөр нарийвчлалтай баримлын төрөл (hyperrealism)-ийг этгээд гаж байдалтай хослуулан, сонирхолтойгоор дүрсэлдэг Солонгосын уран бүтээлч Xooang Choi-г танилцуулж байна.
“Хүн хүний гоо сайханыг харах өнцөг өөр байдаг” гэж ярьдаг. “Урлаг” гэдэг ойлголт угаасаа субъектив учраас уран бүтээлчид “бүгдэд таалагдах”-ыг бараг хичээдэггүй ажээ. Урлагийн салбарт абстракт трэнд үргэлжилсээр байгаа энэ үед тун цөөхөн уран бүтээлч бүтээлээ шууд харагдах хэлбэрээр үзүүлж байна.
Choi-ын уран бүтээлүүд усны хүчтэй давалгаа нөмрөн авах шиг сюрреализмын этгээд сонин мэдрэмж, хүний биеийг гайхан сонирхох сонирхлыг өдөөж, бодол сэтгэлийг дүүргэн, эргэцүүлэл бодролыг живүүлэн, таныг тойруулан урлагийн талаарх бодлуудыг эргэлдүүлэх болно.
"Хэн нэгэн миний уран бүтээлийг үзээд бие, сэтгэлээрээ эвгүйцэж байвал уран бүтээл минь үүргээ гүйцэтгэжээ гэсэн үг” гэж Xooang Choi өгүүлжээ.
Өөрийгөө илэрхийлэх маш чухал болсон энэ цаг үед Choi аймаар атлаа анхаарал татсан бүтээлүүдээрээ олны анхаарлыг нийгмийн дутагдал руу хандуулж байна. Халуун дотно харьцаа хүсэж, тэврэлт гуйхаас эхлээд нөмөр нөөлөг эрж, эмзэгхэн гараа эвхсэн бүтээлүүдийн нарийн нямбай хэсгүүдэд нууц санаанууд агуулагдсан байдаг.
Choi-ын нэгэн алдартай баримал бол “Далавч” юм. Сахиусан тэнгэрийн далавчийг нэгнийгээ дэмжиж нэгдсэн маш олон гараар бүрдүүлжээ. Тэрээр уран бүтээлийнхээ талаар "Би гарнуудыг үхсэн хүний тайрсан гарнууд шиг харагдуулахын оронд тэдгээрээр дамжуулан нэг нэгэндээ эрх чадал өгч, дэмжиж байгааг харуулахыг хичээсэн юм” гэжээ.
Түүний бараг бүх барималд “бие” гэсэн ойлголт хэтэрхий гэмээр давамгайлж ордог. Бусдын зовлон жаргал, нөхцөл байдлыг хүмүүн бидний гол чухал зүйл болох бие махбодиор дамжуулан илэрхийлбэл ойлгож, хүлээн авах нь илүү байна гэдэгт тэр итгэдэг. Бодит бус зүйлтэй харьцуулахад хүчирхийлэл, хүний эрх зэрэг субъектив зүйлсийг биеийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг ашиглан илүү ойлгомжтой дүрслэх эцэс төгсгөлгүй боломжийг тэр олж харжээ.
Уран бүтээлийн ийм ээдрээтэй замыг сонгосон Choi олон нийтээс хүчтэй шүүмжлэл, цензур хүлээн авч байсан нь тодорхой. Үүний нэг жишээ гэвэл нуруугаар нь нийлүүлж оёсон, халзан толгойтой аз жаргалгүй хосын баримал юм. Жихүүдэс төрөм уг баримлыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавихыг олонтаа хориглож байжээ. Тухайн хосод тулгарч буй нийгмийн дарамтыг үзүүлж байгаа нь үнэн байдлыг эсэргүүцэх хэлбэр гэж ойлгож болно.