Хэдхэн жилийн өмнө хөхөө өвөл буюу 1-2-р сард морь уралдуулдаг байлаа.
Хэтэрхий харгис байсан тул өвөл морь уралдуулахыг хориглож, хаврын улиралд уралдуулдаг болсон юм.
М.ЭНХБОЛД ТА ХҮҮХДҮҮДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГААГИЙНХАА ТӨЛӨӨ УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ
Хаврын уралдаан нь Хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс эхлэх бөгөөд энэ нь зарим үед хоёрдугаар сарын эхэн үед болох нь ч бий.
Энэ үед монгол орны цаг агаар -20 хэм хүртэл хүйтэрдэг. Харин хурдны морь 45 км/цаг хүртэл хурдалдаг байна.
Өөрөөр хэлбэл, -15 хэмийн хүйтэнд морины уралдаан болбол хүүхэд -26 хэмийн хүйтнийг бие дээрээ мэдэрч 20 км замыг туулна гэсэн үг.
хүүхдүүдийг морь унуулахын тулд хичээлээс нь 30 хүртэл хоногийн чөлөө авахуулдаг байна
Уралдаан бидний харж байгаа шиг нэгхэн өдөр болоод өнгөрчихгүй бөгөөд сунгаа хийх нь тодорхой. Тиймээс хүүхдүүдийг морь унуулахын тулд хичээлээс нь 30 хүртэл хоногийн чөлөө авахуулдаг байна. Хаврын уралдаанд 12-оос дээш настай хүүхэд уралдах ёстой гэх бөгөөд зургаадугаар ангийн хүүхэд хичээлээсээ бүтэн сарын чөлөө авчихаар хаврын шалгалт хаашаа зүглэх нь ойлгомжтой болов уу. Энэ талаар Хүний эрхийн Үндэсний комиссын судалгаанд “хичээлийг нөхөж заах, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах нь сургууль болон багш нарын үүрэг хэдий ч... цаг хугацааны асуудал зэргээс болоод боломжгүй байдаг, мөн давтлага хичээл хийлгэсэн ч үр дүн бага гардаг байна” хэмээн дурьджээ.
М.ЭНХБОЛД ТА ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙГААГИЙНХАА ТӨЛӨӨ УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ
Манай улсад хурдны морь унадаг 40 орчим мянган хүүхэд байдгийг ХҮЭК-ын судалгаанд дурьджээ. Тэдний ихэнх нь 7-10 насныхан. Үндэсний их баяр наадмын тухай хуулинд 7-оос дээш насны хүүхэд морь унахыг заасан байдаг. Харин хаврын уралдаанд 12-оос дээш насны хүүхэд уралддаг талаар дээр дурдсан.
Уяачдын холбооны зохион байгуулалт муугаас болж жил бүр хүүхдүүд мориноос унаж бэртдэг, мөн жилд хоёр хүүхэд үүнээс болж амь насаа алддаг хэмээн бүртгэгдсэн. Харин бүртгэгдээгүй хэд гэдгийг, хэчнээн хүүхэд насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсныг бид мэдэхгүй.
ХЭҮК-ын судалгаанд оролцсон хүүхдүүдийн 71,6 хувь нь бэртэл гэмтэл хамгийн их гардаг улирлаар хаврын улирлыг, хурдан морь унах хамгийн хэцүү улирлаар өвөл цастайд хэмээн хариулсан байдаг.
Мөн хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед хамгийн их бэртэл гэмтэл гардаг шалтгааныг дурьдана уу? гэсэн олон сонголттой асуултанд хамгийн олон сонгогдсон хариулт нь
- Уралдааны зам гэж 158,
- Дагаж байгаа машины тоос гэж 129,
- Уралдааны үед хүүхдүүд бие биенийгээ гэмтээдэг гэж 106,
- Бороо, цас, салхи, цаг агаар гэж 104 хүүхэд хариулсан байна.
Энэ жилийн хувьд эдгээр шалтгаан дээр нэмээд үзэгдэх орчингүй, харанхуй болсон байхад ч уралдааныг үргэлжлүүлсээр байжээ. “хамгийн сүүлчийн уралдаан соёолон насны уралдаан болж, цаг хугацааны хувьд оройтсон, бас дагаж явж байгаа машинууд хэт замбараагүй байсан. Манай байгууллагын зүгээс хүүхдийн байгууллагын хувьд энэ уралдааныг хориглож өгөөч, хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна, амь нас аюулгүй байдалд нь эрсдэл учирч байна гэдэг хүсэлтийг зохион байгуулагч талд тавьсан” хэмээн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар ярьжээ.
Гэвч зохион байгуулагч тал буюу Морин спорт Уяачдын холбооныхон тэдний хүсэлтийг огт хүлээж аваагүй байна.
Үүний уршгаар 16 хүүхэд бэртэж, 3 нь эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдээс нэг нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвд ирсэн бөгөөд тэрээр тархиндаа хүнд гэмтэл авчээ.
Хурдан морины уралдааны зохион байгуулалтыг Морин спорт Уяачдын холбоо хангалттай сайн хийгээгүйгээс болж жил бүр хүүхэд бэртэж гэмтдэг. Айлын ганц охин ч уралдах явцдаа мориноос унаж, тархиа бяц өшиглүүлсний улмаас амиа алдаж байсан гашуун түүх бий. Гэвч жил бүр хурдан морины уралдаан болсоор л байдаг. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бүртгэлээс үзэхэд мориноос унаж гэмтэл авсны улмаас эмнэлгийн яаралтай тусламж авч байсан: