ОХУ-ын Төрийн өмчит “Rosneft” компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны IV улиралд 100 тэрбум рубль буюу 1.74 тэрбум ам.доллар болж өсжээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 113 хувиар өссөн дүн болж шинжээчдийн дундаж таамгийг давсан байна.
Олон улсад ханш өсөхтэй зэрэгцээд газрын тосны бүтээгдэхүүнүүдийн борлуулалт нэмэгдсэн нь санхүүгийн үзүүлэлтэд нь дэмжлэг болсон байна.
“Rosneft”-ийн газрын тос, байгалийн хийн олборлолт өдрийн 5.7 сая баррельд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөн дүн болж байгаа ажээ. Түүнчлэн тайланд дурдсанаар тус компанийн борлуулалтын орлого 1.71 их наяд рубльд хүрсэн байна.
Ингэснээр хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг шинжээчдийн таамгаас 10 орчим хувиар давжээ.