Өмгөөлөгч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэн шаггүй амжилт гаргасан Дашийн Эрдэнэтөгстэй ярилцлаа. “Амьдралын сорилтод бүү бууж өгөөрэй” хэмээн охид, бүсгүйчүүддээ онцгойлон захисан тэрбээр хүнд бэрхийн өмнө өвдөг сөхрөлгүй, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан юм.
-Та эхээс 11-үүлээ юм билээ. Олуулаа бужигнаж, бага нас тань хөгжилтэй өнгөрсөн болов уу?
-Би нийслэлийн Хан-Уул дүүргийн Буянт-Ухаад таван ханатай гэртээ галынхаа өмнө мэндэлсэн юм билээ. Нисэхийн долдугаар сургуульд 1985-1995 онд суралцаж төгссөн. Ах дүү 11-үүлээ түлээ, модоо бэлтгэн, усаа зөөж, тоглож наадаж өссөн. Өдөртөө хичээл ном гэж яваад орой амрах болохоор л гэр дүүрэн юм болно шүү дээ. Бүгд газраар зулаад л унтана.
-Эмнэлэгт төрөөгүй байх нь ээ?
-Тийм ээ. Түргэн тусламж дуудаад амжиж ирээгүй гэсэн. Ээж минь сувилагч учраас төдийлөн сандралгүй галынхаа өмнө намайг төрүүлж, манайхаас урагш гудамжинд 90 настай бариачийг аав минь үүрч, гүйж ирээд хүйг минь боолгосон гэдэг. Би айлын найм дахь хүүхэд.
-Өмгөөлөгчийн мэргэжил сонгоход ямар нэгэн учир шалтгаан байв уу?
-Өмгөөлөгч болохыг багаасаа мөрөөдөж байлаа. Энэ мөрөөдөл минь миний амьдралд тохиолдсон хүнд хэцүү асуудлаас үүдэлтэй. Аав, ээжтэй минь хамт намайг тэвэрч өсгөсөн ууган ах минь ажлаа тарж яваад бусдад зодуулж байсан найздаа туслах гэж очсоноос болж, хилс хэргээр шоронд хоригдсон.
Эгэл борог амьдралтай нэгэнд хууль шударгаар үйлчлээгүй. Харин мөнгөтэй, эрх мэдэлтэй нь сул чөлөөтэй амьдарч байна. Тиймээс би хуульч болж, шударга үнэний төлөө ажиллах ёстойгоо ойлгосон. Есдүгээр ангид байхдаа энэ мэргэжлээ сонгосон доо. Ингээд “Их засаг” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.
Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Манай удамд надаас өөр хуулийн чиглэлийн хүн байхгүй. Багш, зураач, тогооч гээд өөр өөр мэргэжилтэй. Харин аавын мэргэжлийг өвлөсөн нь миний отгон дүү Д.Эрдэнэмөнх. “Буянт-Ухаа” шалган нэвтрүүлэх боомтод ажилладаг, ахмад цолтой. Миний аав Д.Даш Булганы Хутаг-Өндөр суманд төрсөн, 12 настайгаасаа цэргийн хөгжим сурч, бүх амьдралаа Зэвсэгт хүчинд зориулсан ахмад цолтой хүн байдаг юм.
Ээж Д.Янжиндулам минь Булганы Баян-Агт суманд төрсөн. Аавтай гэрлээд 16 настайдаа Улаанбаатарт орж ирсэн юм билээ. Ээжийн аав Тамжавын Дашням гэж маш их номтой, хувилгаан хүн байсан гэдэг. Булган аймгийн Баян-Агт суманд амьдарч байв. Харамсалтай нь, миний ууган ах бусдын гарт амиа алдсан.
-Уучлаарай, таны ах бусдын гарт амиа алдсан гэдэг юм билээ. Энэ хэрэг дээр ажиллах боломж танд байсан уу?
-Тэр үед би Булган аймагт хяналтын прокурор байсан. Хэргийг нь мөрдөж байсан цагдаа, хянасан прокуророос нь хурдан шийдэж өгөхийг шаардаж, хүсэлт гаргаж байв. Мөн ажилдаа хайнга хандсан хүмүүст хариуцлага тооцуулсан.
Гэвч энэ хэргийг 4-5 удаа сэргээсэн ч эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, 2015 онд хаагдсан. Хэчнээн тогоон дотор нь ажиллаж байгаа ч бусдын бие даан шалгаж буй хэрэгт хувийн сонирхлоор хандах боломжгүй. Ахыг минь хүн гэмтээж, үхэлд хүргэсэн хүнийг олж чадаагүй байж прокурор, шүүгчээр ажиллана гэдэг сэтгэл зүйн хувьд маш том дарамт. Харин эсрэгээрээ над шиг хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөрөө ажиллах нь илүү буянтай үйлс гэж боддог.
-Та ажлын гараагаа хаанаас эхэлсэн юм бэ?
-Манай ангид Гавьяат хуульч В.Зундуй багш минь хичээл ордог байлаа. Би иргэний эрх зүйн чиглэлийн хичээлдээ илүү сонирхолтой, үүгээрээ эрдэм шинжилгээний хуралд оролцоход В.Зундуй багш минь удирдаж, зааж зөвлөдөг байв. Тэр үед хувийн сургуулиуд нэр хүнд муутай, МУИС-ийн Хууль зүйн сургуульд л орохгүй бол хуульч биш гэсэн ойлголт нийгэмд байлаа.
Гэхдээ би багшийнхаа удирдлага дор суралцаж, 1996 онд “Монголын шилдэг хуульч 10 оюутан”-ы нэгээр шалгарч, 1997 онд “Алма матер-97” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд оролцон, “Оны шилдэг хуульч оюутан”-аар шалгарч, Хууль зүйн сайд Ж.Амарсанаагийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн. Сургуулиа төгсөх жил багш минь хувийн нэгэн компанид ажиллах санал тавьж байлаа.
Мөн “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор сургуульдаа үлдэж, багшлахыг урьсан. Гэхдээ В.Зундуй багшийгаа хүндэтгэн худалдааны компанид хуулийн зөвлөх болсон. Түүнээс хойш Булган аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон ажилласан даа.
-Та иргэн, захиргаа, эрүүгийн хэргийн алинд нь илүү мэргэшсэн бэ?
-Эрүү, иргэн, захиргаа, гэр бүлийн маргаан аль аль дээр нь ажилладаг. Сүүлийн нэг жил иргэний хэргээр дагнасан юм байна. Авто осол, эрүүгийн, гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг дээр ажиллахаар сэтгэл зүйн хувьд хүнд. Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг яаж хамгаалах вэ гээд нойр хүрдэггүй. Шүүх хуралд ялсан ч эсрэг тал сэтгэл зүйн дарамт байнга үзүүлдэг. Гэнэтийн халдлагад ч өртөж, нуруундаа гэмтэлтэй болсон.
-Шүүх хурлаа тарж яваад гэмт халдлагад өртсөн гэдэг байх аа. Энэ тухай тодруулж болох уу?
-Тийм ээ. Шүүх хуралд ялалт байгуулчихаад гарч явтал зам дээр хүн отож байсан. Тэр хүн намайг заамдаж, түлхэж нурууг минь гэмтээсэн. Аль ч мэргэжлийн хүн, эрэгтэй, эмэгтэйгээс үл шалтгаалан өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой юм билээ. Ийм шаардлага амьдралаас урган гарсан.
Энэ мэт гэмт халдлагаас өөрийгөө хамгаалахын тулд өнгөрсөн оны гуравдугаар сараас шинкиокушинкай каратэгээр хичээллэсэн. Энэ спортоор хичээллэх хүсэлтээ Монголын шинкиокушинкай каратэгийн холбооны ерөнхийлөгч Б.Гомбогэрэл багшид хэлэхэд уриалгахан хүлээн авсан нь урам өгсөн. Ингээд каратэгийн төв дэвжээнд бүтэн сар хөлсөө урсгаж, бүсний зэрэглэл тогтоох шалгалтад орж, цэнхэр бүсээ хамгаалсан юм.
2017 оны Улсын аварга шалгаруулах бүтэн контакттай каратэгийн тэмцээнд амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн АШТ-ээс алтан медаль, цом хүртсэн минь маш гайхалтай, сайхан мөч байлаа. Энэ спортоор хичээллэхийг зургадугаар ангид байхаасаа л мөрөөдсөн. Хоёр ахыгаа дуурайж, гар дээрээ суниаж, хөлдөө тугалга зүүгээд харайдаг байв. Эргээд бодоход тэр гэмт халдлага ууган ахынхаа болон өөрийн мөрөөдлөө биелүүлэхэд минь “тусалжээ”.
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Итали улсын Флоренц хотод болсон кикбоксын ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд оролцож, хүрэл медаль хүртсэн. Тийм богино хугацаанд ийм том амжилт гаргана гэж төсөөлж байв уу?
-Ийм амжилт гаргасан минь Монголын тулааны спортын түүхэнд бодитой хувь нэмэр оруулж яваа дасгалжуулагч Ө.Саруул-Од болон бусад багш нарын хүч хөдөлмөр юм. Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах нэр хүндтэй “К-1 open” тэмцээний 18-39 буюу насанд хүрэгчдийн ангилалд оролцсон.
Арванхоёрдугаар сард 39 нас хүрчихсэн, өөрийнхөө ангилалд хамгийн ахмад нь байв. Европын охид бие нь өсгөлүүн, яс томтой, багаасаа хичээллэсэн хэцүү өрсөлдөгчид. Миний хувьд богино хугацаанд хичээллэсэн, гар, нуруу бэртсэн маш хэцүү байсан. Гэхдээ мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрэхийн төлөө хичээсэн.
Дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэхэд богино хугацаанд сайн дасгалжуулсан багшийн ач, төрөлх чанар, тэсвэр тэвчээр минь ч нөлөөлсөн гэж боддог. Дэлхийн 27 улсын 120 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Монголоос есөн тамирчин хүч сорьсны долоо нь медаль хүртэж, багийн амжилтаараа тавдугаарт жагссан.
-Медаль зүүх агшинд танд юу бодогдсон бэ?
-Хүүхэд насны мөрөөдөл болон талийгаач ахынхаа хүслийг биелүүлсэндээ үнэхээр баярласан. Ууган ах Д.Баярмөнх минь “Боинг” онгоцны техникчээр ажилладаг байв. Монгол Улсад анхны “Боинг-727” онгоцыг баг бүрэлдэхүүнээрээ оруулж ирсэн түүхтэй. Ах минь ОХУ-д нисэхийн чиглэлээр сурч байгаад зун амралтаараа ирэхдээ “Ах нь намхан биетэй болохоор каратэгээр амжилт үзүүлж чадахгүй юм.
Энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй юм шиг байна, дүү нараас минь нэг нь мундаг караэтэч болоосой” гээд толгойг минь илж, магнай дээр үнэрлэж билээ. Тооны хичээлийг минь зааж өгөхдөө хэлсэн тэр үгийг одоо хүртэл би мартаагүй. Тэнгэрт одсон ахтайгаа эсэн мэндэд нь уулзаж чадаагүй ч мөрөөдлийг нь биелүүлчих юм сан гэж зүтгэж, эрчимтэй бэлтгэл хийсэн дээ.
-Хуулийн салбарт ажиллаж байсан охин нь гэнэт л тулааны спортоор хичээллэн, дэлхийн тамирчидтай өрсөлдөнө гэхээр аав, ээж тань яаж хүлээж авсан бэ?
-Ээж минь “Хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодсонгүй. Нам цохиулаад унавал яах юм. Өдий насанд ийм хүнд спортоор хичээллээд” гээд халгаахгүй байлаа. Би нуруундаа гэмтэлтэй, гарын хурууны шөрмөсний хагалгаанд ороод удаагүй байсан юм. Эх хүн учраас сэтгэл нь үнэхээр зовсон. Гэхдээ би “Охин нь зорилгоо биелүүлчихээд ирнэ. Санаа зоволтгүй” гэж хэлсэн. Аав минь цэргийн хүн учраас ч тэр үү, юу ч хэлээгүй. Миний аав цанын спортын мастер, шатар, хөлбөмбөг тоглодог спортод дуртай хүн л дээ.
-Медаль хүртээд ирэхээр тань бахархсан байх даа?
-Ах дүү нар бүгд онгоцны буудал дээр тоссон юм. Хамгийн түрүүнд аав, ээждээ очиход “Мундаг шүү, миний охин” гээд үнссэн.
-Тулааны урлагийн давуу тал юу вэ. Үнэндээ, охид, эмэгтэйчүүдэд тийм ч тохиромжтой биш санагдаад байна л даа?
-Спортоор хичээллэнэ гэдэг эрүүл мэнддээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт. Цаг зав муутай ч долоо хоногт 2-3 цагийг спортод зарцуулах хэрэгтэй. Энэ спортоор хичээллэснээр тэвчээр хатуужилтай, оюун санаа төвлөрч чаддаг болдог.
Бүх спортын суурь нь каратэ. Дасгалжуулагчийн заавраар хичээллэж, арга барилаа сайн эзэмшсэн тохиолдолд тэр бүр гэмтэхгүй. Дасгал хөдөлгөөнөө өөрийн болгох нь чухал. Кикбокс нь гар, хөлөөр зэрэг довтолдгоороо боксоос ялгаатай. Яаж урьтаж оновчтой довтолгоо хийх вэ гэдгээ оюун бодолдоо тооцоолдог.
-Та одоо биеэ хамгаалах чадвартай болсон. Үүнийгээ шаардлагатай үед ашигладаг уу?
-Гэнэтийн дайралт хийсэн тэр залууд уур хорсол хүрч байсан боловч цагдаа, шүүхэд хандаж, өөртөө дайсан бэлдээгүй. Сайн багшийн буянаар халдлага, дайралтыг эсэргүүцэх чадвартай болсон. Гэхдээ зодолдохоос илүү хурдан гүйж сурахыг бүсгүйчүүддээ зөвлөе.
Амралтын өдөр зурагт үзэж, фэйсбүүк ухахын оронд гүйж, ямар нэг спортоор хичээллэх хэрэгтэй. Маш хурдан гүйж сурах нь өөрийгөө хамгаалах нэг арга шүү. Миний хоёр охин каратэ, кикбоксоор хичээллэе гэж гуйгаад байгаа. Нэгдүгээр ангийн охиноо “Эхлээд уншиж бичээд сурчих”, харин томыгоо “Мэргэжлээ сонгочих” гээд хойшлуулаад байгаа. Том охин Х.Марал минь намайг дуурайгаад сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог юм.
-Танд спортоос гадна өөр хообий бий юү?
-Шүлэг бичих дуртай. 2007 онд Х.Марал охиндоо зориулж бичсэн “Үр минь” гэдэг дууны шүлэг бичиж, Зууны манлай дуучин Б.Сарантуяа олны хүртээл болгосон. Охиноо хараад л “Тээж төрүүлсэн атлаа Тэнгэрээс буусан Марал гэмээр, Тэвэр тэврээр хайр бэлэглэх Танхил хөөрхөн үр минь” гэсэн мөртүүд урсаад ирсэн. Мөн ханьдаа зориулж бичсэн “Хүлээлт” шүлгээ дуу болгож, дуучин Д.Үүрийнтуяагаар дуулуулсан.
-Таны зорилго юу вэ. Дахин дэлхийн дэвжээнд гарах уу?
-Монголын тулааны спортын түүхэнд 39 насандаа аварга болж, дэлхийн түүхэнд нэрээ үлдээснээрээ бахархдаг. Энэ амжилтаа үргэлжлүүлж, ирэх сард болох каратэгийн УАШТ-д оролцож, хошой аварга болох зорилготой байна. Хэрэв энэ тэмцээнд амжилттай оролцвол 2018 оны каратэгийн Азийн АШТ-д оролцох эрхтэй болох юм. Хүн зовох тусмаа хатууждаг юм билээ.
Ч.Болортуяа