“Зээлийн хүүг бууруулах стратеги” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Монгол банканд боллоо.
Зээлийн хүүг бууруулахын тулд макро эдийн засгийн орчин бүрдүүлэх, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, банкуудын эрсдэл даах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулахад чиглэсэн, үр дүнтэй арга хэмжээг авах замаар зээлийн хүү бууруулахыг зорьж байна.
Гэвч хадгаламжийн хүү өндөр байдаг нь зээлийн хүү өндөр байх суурь гэдгийг төв банкны Судалгаа, статистикийн газрын захирал Г.Ган-Очир онцоллоо.
Зээлийн хүү өндөр байхад нөлөөлж буй суурь хүчин зүйлс:
- Эдийн засгийн гадаад цочролд хэт өртөмтгий,
- Нийлүүлэлтээс хамаарч, инфляци тогтворгүй, өндөр байсан
- Макро эдийн засгийн бодлого нь сахилга батгүй, үнийн мөчлөг дагаж хэрэгжсэн
- Санхүүгийн тогтвортой байдал хэврэг.зэрэг юм.
Монгол банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир:
“Монгол банкны зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хийсэн судалгаа, ажлын тайлангаа өнөөдөр танилцууллаа. Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх, мөнгөний бодлогын хүүний банкуудын хадгаламж, зээлийн хүүнд шилжих нөлөөг сайжруулах, банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах гэсэн гурван үндсэн бүлэг асуудлыг судалсан юм.
Ойрын, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх 11 зорилтыг тавин ажиллаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт хүүг бууруулах тодорхой тоо тусгаагүй. Учир нь инфляци, ханшийн хэлбэлзэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.
Инфляци 8 хувь орчимд тогтворжоод, валютын нөөцийн хуримтлалаар инфляцийг тогтвортой хадгалбал эхний ээлжинд эх үүсвэрийнхээ хүүг бодлогын хүүний түвшин рүү бууруулна. Бодлогын хүү ойролцоогоор дөрвөөс таван нэгж хувиар буурвал зээлийн хүү дагаад, тэр нэгжээр буурах боломжтой юм.
Энэ он гарсаар зээл олголт идэвхжсэн. Өрхийн буюу хэрэглээний зээл дийлэнх хувийг эзэлж байна. Зээлийн хүү дунджаар 19.1 хувьтай байгаа ч богино хугацаатай, эрсдэл өндөртэй салбарт олгосон зээлийн хүү өндөр байна” гэв.
Төр, болон хувийн хэвшлийн оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо дээрх стратегийг амжилттай хэрэгжүүлэх, зээлийн хүүг бууруулахад чухал нөлөөтэй аж.
Б.Хажидмаа