Хөхний даруулгандаа 470 мянган ам. долларын үнэ бүхий алт нуусан Тайванийн гурван эмэгтэй Японы хилээр нэвтрэх гэж байсныг илрүүлжээ.
Эдгээр эмэгтэйчүүд Тайванийн Таоюань нисэх буудлаас онгоцонд суусан ба Японы Хакодатэ олон улсын нисэх онгоцны буудалд буужээ. Хөхний даруулганых нь доторх нууц халаас болгоноос 11 см диаметртэй, 1.75 кг жин бүхий дугуй алт нуусан байсныг олж илрүүлсэн байна.
Эмэгтэйчүүд гэм буруугаа хүлээсэн ба танил залуугийнх нь танилцуулсан нэгэн эр тэднийг хууль бус үйлдэл хийхэд уруу татсан хэмээн мэдүүлжээ.
2014 онд Япон улс хэрэглээний татвараа 5 хувиас 8 хувь болтол өсгөснөөс хойш хилээр алт хууль бусаар оруулж ирэх явдал ихэсчээ.
Японы хилээр 200 мянган иенээс өндөр үнэтэй алт оруулсан тохиолдолд маш өндөр татвар төлдөг аж. Японы хилээр хулгайгаар оруулж ирсэн алтаа хууль бус наймаачид өндөр үнээр зардаг байна.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Японы Аичи засаг захиргааны нэгжийн Чүбү олон улсын нисэх онгоцны буудалд буусан БНСУ-ын долоон эмэгтэй шулуун гэдсэндээ алт нуусан байсан нь илэрчээ.
Эх сурвалж: Japantimes