Монголын Морин спорт уяачдын холбооноос гуравдугаар сарын 18-нд болсон "Дүнжингарав" уралдааны талаар мэдээлэл хийлээ.
Тус холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:
ХУУЛИЙН ЯМАР ХАРИУЦЛАГА БАЙНА БИД БҮГДИЙГ ХҮЛЭЭНЭ
"Цаг оройтож, Соёолонгийн уралдааны өмнө бид Гэр бүл хүүхэд залуучуудын байгууллагатай ярилцаад уралдаанаа хойшлуулах саналыг уяачдад тавихад тэдний зүгээс хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс их байсан учраас тухайн өдрөө дуусгая гэсэн.
Цаг оройтох гэж байгаа учраас үүлдэр ч тогтоож амжаагүй явсан. Соёолон гарааны зурхай дээр очиход нартай, 18 цаг болж байсан. Морьд барианд 18:40 цагт орсон" гээд "Машин замбараагүй давхиж, хуурай тоосжилт ихтэй байснаас нөхцөл байдал хүндрэлтэй байлаа" гэв.
Бид уралдаан эхлэхээс өмнө машин битгий оруулаач гэж хүссэн. Цагдаагийн 120 ажилтан хамгаалалтад ажилласан ч хүчрээгүй.
16 жил зохион байгуулсан энэ уралдааны үеэр урьд өмнө энэ удаагийнх шиг хүндрэл гарч байсангүй. Уг нь цасгүй, цаг агаар дулаахан байсан ч тоос шороо ихтэй байснаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байлаа. Найман машинд зөвшөөрөл өгсөн ч тал талаас маш олон машин орж ирж, замбараагүй явсан.

Хуулийн ямар хариуцлага байна бид бүгдийг хүлээнэ. Сайн сайхан уралдуулах юм сан гэж бодож зохион байгуулсан" гэлээ.
Шинийн 3-наас тавдугаар сарын 1 хүртэлх уралдаанд 12-оос доош настай хүүхдийг уралдаанд оролцуулахгүй гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Харин уг тогтоол хэрэгжээгүй, уяачид хуурамч гэрчилгээгээр зарим унаач хүүхдүүдийг бүртгүүлсэн байжээ.
Энэ талаар тус байгууллагаас ярьснаар "Гэр бүл хүүхэд залуучуудын газраас 20 хүн очиж бүрэн хяналт тавьж ажилласан. Тэд хүүхдийн нас болон хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн эсэхийг шалгасан" гэлээ.
Тэрбээр "энэ бол олон нийт хүлээдэг болсон, малчид, уяачдын хөдөлмөрийг зөв зүйтэй үнэлэх зорилготой уралдаан юм. Энэ удаагийнхыг 40 мянган хүн ирж үзсэн. 600-700 гаруй уяач оролцсон. Бид сайн сайхан уралдуулах юм сан гэж бодож зохион байгуулсан.
Гэхдээ энэ удаагийнх их хүндрэлтэй боллоо. Хуулийн ямар хариуцлага байна бид бүгдийг хүлээнэ. Холбооны зүгээс мориноос унасан хүүхдүүдийн эмчилгээнд анхаарал хандуулж, зардлыг гаргаж байна." гэлээ.