Пальто үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, үндэсний томоохон ноолууран брэнд болох Говь ХК нь пиджакны загварт хувьсал хийхээр Монголын сор болсон эрхмүүдийг нүүр царайгаараа сонгожээ. “Оюунлаг эрхмүүд” хэмээн нэрийдсэн тус компанит ажил нь бүтээгдэхүүн онцлох бус хэрэглэгчдээ онцолсон нь сонирхолтой сурталчилгаа болж чаджээ.
Хүүхэд, залуусын оюуны боловсролд хөрөнгө оруулагч “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах, ХСҮТ-ийн ерөнхий захирал, дэлхийд данстай эмч Ж.Чинбүрэн, Монголын эдийн засгийн хөгжлийн төлөө зүтгэгч, эдийн засагч Ч.Хашчулуун, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ эх орныхоо нэрийг гаргаж буй “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан нарыг онцолсон юм.
“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах
Бүтэшгүй мэт байсан мөрөөдлийг бодит биелэл болгож, олон бэрхшээлийг сөрөн алхсан Ж.Галбадрах багш цөөнгүй жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулсан. Тус сургуулийн үзэл баримтлал нь хувь хүний төлөвшил жижиг зүйлээс эхэлдэг гэж үздэг. Бурууг хэлээд өнгөрөх бус тухайн хүүхдэд үлгэрлэн, зөв дадал зуршлыг хэвшил болгоход нь анхаардаг байна.
Францын мэс заслын академийн гишүүн, ХСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ын профессор Ж.Чинбүрэн
ХСҮТ-ийн захирал, доктор Ж.Чинбүрэн 12 настай байхаасаа л хавдрын мэс заслын эмч болохыг зорьсон тэрээр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг ХСҮТ дээр амжилттай хийсэн алтан гартай эмч. Япон эмч нарын олон жилийн туршилтын үр дүнд гарган авсан элэгний төвийн тайралт хийх мэс ажилбарын аргачлалыг гагцхүү эрдэм шинжилгээний судалгааны бүтээлээс уншиж, сайтар бодож боловсруулсны үр дүнд Монголдоо амжилттай туршсан.
МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, эдийн засгийн тэнхимийн профессор Ч.Хашчулуун
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн хэрээр улс орон хөгжлийн дээд замд хүрнэ гэж үздэг Ч.Хашчулуун профессор эдийн засгийн хямралаас гарах олон шийдлүүдийг нэрлэсэн. Монгол улсад татвар, хөрөнгө оруулалтын таатай орчинг үүсгэх нь хямралаас гарах хамгийн оновчтой шийдэл гэж үздэг тэрээр эдийн засгийн 2030 он хүртэлх бодлогыг боловсруулан УИХ-д танилцуулан батлуулсан бөгөөд урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсэн анхны улсаар Монголын нэрийг дуурсгахад гар бие оролцжээ.
“Lhamour” брэндийн үндэслэгч Д.Хулан
Хулангийн үргэлж шинийг эрэлхийлдэг сониуч зан нь Lhamour брэндийг үүсгэн байгуулахад нөлөөлсөн бөгөөд тоос шороо, агаарын бохирдол зэрэг нь хүний арьсанд ямар их хор уршиг үзүүлдэг болохыг судалж, зөвхөн Монголын хөрсөнд ургадаг ховор ургамлууд, түүхий эдийг ашиглан органик гоо сайхны бүтээгдэхүүн хийх санаагаа хэрэгжүүлсэн.
Тэд Говь брэндийн ноолууран пиджакийг өөрсдийн бизнес, оюунлаг үйлсийнхээ нэрийн хуудас болгон хэрэглэдэгт тус компани талархлаа илэрхийлсэн байна. Үндэсний үйлдвэрлэлийн нүүр царай болсон Говь ХК болон Монголын төлөө зүтгэгч шинэлэг моделиуддаа амжилт хүсье!