Авлигатай тэмцэх газраас С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдээллээ.
Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд С.Баярцогт болон нэр бүхий хүмүүсийн хөрөнгийг битүүмжлээд байгаа юм байна.
Швейцарийн дээд шүүхээс Монгол улсын Сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинтод уурхайн төсөл авч өгөхийн тулд хахууль авсан байж магадгүй хэмээн үзэж, мөрдөн шалгахаар болсон талаар өчигдөр Рейтерс агентлагаас мэдээлсэн.
Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Батхуяг нар хэвлэлийн хурал зарлан С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлийн бүртгэлээс хассан талаар мэдээлсэн юм.