Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллыг орон сууцжуулах, амины сууцаар хангах хотын даргын бодлогыг дэмжиж байгаагаа “Элит констракшн” ХХК-ийн хамт олон илэрхийлж, ерөнхий захирал Ц.Төмөрсанаа хотын даргатай уулзжээ.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд “Баянтүмбэ” хотхон байгуулах төсөл хийснээ танилцууллаа. Тус төсөл нь 4.5 га газрыг хамарч, 71 өрх айлыг хашаандаа тохилог, дулаан, ус, бохир, халаалтын асуудлыг шийдэж амьдрах орчныг бүрдүүлэхээр хийгдсэн байна.
Тус компанийн мэдэлд байдаг уг газарт дээрх бүтээн байгуулалтыг хийхэд ганцхан хүндрэл гарч байгаа нь гүний худгаас гарах усыг айл бүхэнд хүргэх магистраль шугамын холболт юм. Хотын захиргаанаас энэ асуудлыг шийдвэл иргэд хашаандаа 35 сая төгрөгөөр байшин бариад, халуун хүйтэн устай, бохирын асуудлыг шийдсэн нөхцөлд амьдрах бололцоотой. Зуух хэрэглэхгүй, халаалтыг ч давхар шийдсэн гэв. Мөн тус компанийнхан Баянгол дүүргийн зургаадугаар бичил хороололд авто зогсоол барих хүсэлт гаргажээ.
Авто зогсоол, ногоон байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, орчныг нь тохижуулах санаачлагаа хотын даргад танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах, авто зогсоолыг шийдэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн санал санаачлагыг хотын дарга ямагт дэмжинэ.
Асуудлыг хуулийн хүрээнд, хуульчлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шийднэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.