Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурлын тов наашиллаа
Монголбанкны ерөнхийлөгчийн дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурлын тов наашиллаа. Ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд хуралдах хуваарьтай байсан тус зөвлөл энэ долоо хоногийн баасан гарагт бодлогын шийдвэрээ танилцуулахаар болсныг төв банкнаас мэдээллээ.
Мөнгөний бодлогын зөвлөл энэ удаад бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргана гэж Bloomberg-ийн эдийн засагчдын клубийн шинжээчид таамаглаж байна. Учир нь төгрөгийн ханш чангарч, инфляц өсөж байгаа энэ үед бодлогын хүүг өөрчлөх нь оновчгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Төв банк 2017 оны арванхоёрдугаар сард бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болгосон юм. Энэ шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ гэж Монголбанк мэдэгдэж байв. Мөн хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц дунд хугацаанд төв банкны зорилтот найман хувийн түвшинд тогтвортой байхаар байна гэж үзэж байсан юм.
Үүнээс хойш инфляцын өсөлт хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.9 хувьд хүрч өссөн, дотоодын нийт бүтээгдэхүүний 2017 оны өсөлт 5.1 хувьтай гарч хүлээлтээс даваад байна. Мөн ажилгүйдлийн түвшин буурч 7.3 хувь болоод байгаа юм.
Инфляцын дарамтгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ
Төгрөгийн ханш хоёрдугаар сарын байдлаар гурван хувиар чангарсан байна. Төв банкнаас өмнө нь мэдэгдэж байснаар гадаад эрэлт, экспортын бүтээгдэхүүний үнэ хүлээлтээс сайжирч, уул уурхайн салбар дахь бүтээн байгуулалт өнгөрсөн онд эрчимжсэн.
Ингэснээр төсөв, мөнгөний бодлогын тохиргоо шуурхай хийгдэж, хүлээлтийг тогтворжуулсан зэрэгтэй холбоотойгоор эдийн засгийн идэвхжил 2017 оны сүүлийн улирлуудад сэргэж байгааг энэ оны мөнгөний бодлогыг тодорхойлох үеэр төв банкнаас өмнө нь онцолж байсан юм.
Монголбанкны зүгээс энэ оныг шинэчлэл, реформын жил хэмээн тодорхойлсон. Тэрчлэн инфляцын дарамтгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн мөнгөний бодлого явуулахаа мэдэгдсэн удаатай.
Г.Байгал