Өнөөдөр нийтийн тооллын 2018 дугаар оны гурав дахь сарын 22 дахь өдөр. Нийтээрээ нэг тоололд шилжсэн гэж үздэг болсноос хойш бүхэл бүтэн 736,776 өдөр өнгөрч байна. Энэ хугацаанд хэчнээн гурав дахь сарын 22 дахь өдөр тохиосныг тоолох нь илүүц биз. Түүхийн бүхий л цаг хугацаанд хэн бүхний хувьд энгийн нэгэн өдөр байсан жил бүрийн энэ л өдөр бидний хувьд чухалд тооцогдоод 37 дахь хавартайгаа золгож байна.
1981 дүгээр оны гурав дахь сарын 22 дахь өдөр. Монгол улсын иргэн, Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн өдөр. Хэний ч хувьд энгийн нэгэн өдөр байсныг хэзээ ч дахиж энгийн болохгүйгээр өөрчилсөн энэ эрхэм “Уяхан замбуу тив”-ээ 124 удаа тойрох эхлэлийн цэг нь энэ өдөр байсан юм.
Гэхдээ Ж.Гүррагчаа гуай өөрөө энэ өдрөөс илүүтэйгээр үүнээс хоёр өдрийн өмнө буюу гуравдугаар сарын 20-ны Баасан гариг хамгийн онцгой байсан гэж хэлэх дуртай. Шалтгаан нь тун энгийн. Гурван зун, гурван намар, гурван өвөл, гурван хавар үргэлжилсэн дадлага сургуулилт өндөрлөж “Хэн нисэх вэ?” гэдгийг албан ёсоор баталсан өдөр нь тэр жилийн, тэр нэгэн Баасан гараг байжээ.
Ингээд улсын комисс хуралдаж Нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нарыг, орлон нисэх багийн бүрэлдэхүүнд Владимир Ляхов, М.Ганзориг нарын багийг сонгож шийдвэр гаргасан байна.
Ингээд улбар өнгийн хувцсаа өмсөөд, автобусандаа суугаад сэтгүүлчидтэй уулзахаар буудаллаж байсан зочид буудлаасаа хөдөлнө
Хэдийгээр анхнаасаа л нисэх багийн гишүүдэд тодорхой ойлголт байсан ч гэсэн тухайн үед ямар шийдвэр гарахыг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр бүтэн гурван жил хүлээсэн энэ л өдөр юу юунаас эрхэм байх нь ойлгомжтой.
Сансарт нисэх ажлын сүүлийн шатнаас эхлээд нисэгчдийг газрын уруу толгойг нь унжуулж унтуулдаг аж. Жингүйдлийн орчинд хүний биеийн ихэнх цус толгойд цуглардаг учир ийм дасгал хийдэг гэнэ.
Ийм байдалтай бараг долоо хоносон бөгөөд өглөө бүр эмч нар нисэгчдийн биеийн байдлыг шалгаж, тэмдэглэж авсаар нэг л мэдэхэд нисэх өдөр болжээ. Нисэгчид өдөр бүр тодорхой цагт сэрж, шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд Ж.Гүррагчаа гуай нисэх өдрийнхөө өглөө бага зэрэг оройтож сэрсэн аж.
Сэрээд, өрөөнөөсөө гарахад байгууламжийн хонгилын хоёр талаар дүүрэн цагаан хувцастай эмч нар зогсож байсан талаар тэрээр дурссан юм. Ингээд нисэгчийн биеийг нисэхэд бүрэн бэлтгэх ажил эхэлнэ.
Өглөө дасгал хийж, цайгаа уугаад дээшээ, тэнгэр өөдөө нисэхэд шаардлагатай бүхий л ажиллагаанд орох юм. Хамгийн түрүүнд нисэгчдийн биеийг спиртээр арчиж цэвэрлэдэг. Учир нь сансарт хүнээс өөр ямар ч гаднын биет “нисгэхгүй” гэсэн зарчим бий аж.
Ингээд улбар өнгийн хувцсаа өмсөөд, автобусандаа суугаад сэтгүүлчидтэй уулзахаар буудаллаж байсан зочид буудлаасаа хөдөлнө. Космонавт зочид буудалд сансрын нисэгчид нисэхийн өмнө очоод нисээд бууж ирснийхээ дараа ч гэсэн байрладаг юм байна.
Тэднийг автобусанд суух үест Монгол улс, Зөвлөлт холбоот улсын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбааг мандуулжээ. Уламжлал ёсоор автобусны дотор “Надежда” дуу цуурайтна. Үндсэндээ сансрын нисэгчдийн бэлтгэл, сургуулилтаас гадна нисэхээс өмнө уламжлал болон хийдэг хоёр зүйлийн нэг нь энэ дуу аж.
Энэ бүхий л хугацаанд техникийн мэргэжилтнүүд хажууд нь байж, бэлтгэл ажилд нь тусалдаг юм байна
Харин нөгөө нь “Цөлийн гэгээ” /Белое солнце пустыни/ уран сайхны кино. Байконурын огторгуйн хөлгийн буудлаас нисэх сансрын нисэгчид 1970 оноос хойш хөөрөхийн өмнөх үдэш бүр энэ л киног үзсээр иржээ. Одоо ч үзэж байгаа.
Гарааны талбайд дөхөж ирээд скафандр хувцас, өмсгөлөө өмсөөд шилэн цонхны цаана байрлах сэтгүүлчидтэй бяцхан хэвлэлийн хурал хийнэ. Монголын сэтгүүлчид, Зөвлөлт холбоот улсын сэтгүүлчдээс гадна, Интеркосмос хөтөлбөрт оролцож байсан бусад орны хэвлэл мэдээллийн байгууллагаас ирсэн хүмүүс хуралд оролцжээ.
Хурлын дараа хоёрдугаар экипаж эндээсээ буцна. Харин нэгдүгээр багийнхан гарааны талбайд ирж, улсын комиссын даргад багийн ахлагч В.А.Жанибеков илтгэл тавьж 50 метр буюу 15 давхар байшинтай тэнцэхүйц өндөр сансрын хөлөгтөө суужээ.
Энэ бүхий л хугацаанд техникийн мэргэжилтнүүд хажууд нь байж, бэлтгэл ажилд нь тусалдаг юм байна. Нисэгчдийг хөлөгт суухад бүхий л зүйлийг урьдчилан бэлтгэсэн байх учир тэд зөвхөн скафандраа өмсөөд л дээшээ гардаг аж.
Бидний мэдэхээр сансрын нисэгчид гартаа цүнх барин явах бөгөөд үүний учир нь тун сонирхолтой. Битүү резинэн хувцас өмссөн нисэгчдийн бие хөлрөхөөс сэргийлсэн агааржуулах систем нь тэр цүнхэнд байдаг юм байна.
Өндөр шатаар дээш өгссөн сансрын нисэгчид хөлгийн бүхээгт сууж, үлдсэн хоёр техникийн мэргэжилтэн нээлхийг хааж, битүүмжлэлийг сайтар шалгаад “Сайн яваарай” гэж хэлээд явжээ.
Москвагийн цагаар 17:58:59 секундэд Салют-6 станц Байконурын дээгүүр нисэж өнгөрнө. Энэ л агшинд Союз-39 хөлөг дэлхийн гадаргаас хөөрөх учиртай
Энэ бүхэн сансарт хөөрөхөөс нэг цаг гучин минутын өмнө болж буй үйл явдал юм. Үлдсэн хугацаанд удирдлагын төв болон нисэгчид сансрын хөлгийн систем бүрийг дахин шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг нягтлах зэргээр бэлтгэл ажлаа хийсээр байдаг аж.
30 минут, 15 минут, 10 минутын бэлэн байдалд шилжсээр таван минутын бэлэн байдалд шилжихэд юуг ч зогсоох аргагүй тийм нөхцөл байдал үүсдэг юм байна. Учир нь хөдөлгүүр ажиллахад бэлэн болчихсон энэ үед ямар ч тохиолдолд хөөрөхөд бэлтгэхээс өөр аргагүй.
Минут секунд бүрийг нарийн тооцсон энэ бүх ажиллагааны явцад хүн ямар ч завгүй байдаг болохоор илүү зүйл бодох сэхээ ч байдаггүй аж. Таван минутын бэлэн байдалд шилжсэний дараа хоёр сансрын нисэгч ард түмэндээ хандаж үг хэлдэг.
“Ард түмнийхээ өндөр итгэлийг алдалгүй, бүх чадал боломжоо ашиглаж, сайн ажиллаж, өөрийн үүргийг амжилттай биелүүлнэ” хэмээх агуулга бүхий илтгэлийг В.А.Жанибеков Оросоор, Ж.Гүррагчаа гуай Монголоор хэлээд гурван жилийн хөдөлмөр нь дээшээ хөөргөхөд бэлэн боллоо гэдгийг бүх улс даяар мэдэгджээ.
Москвагийн цагаар 17:58:59 секундэд Салют-6 станц Байконурын дээгүүр нисэж өнгөрнө. Энэ л агшинд Союз-39 хөлөг дэлхийн гадаргаас хөөрөх учиртай. Яагаад заавал ийм нарийн тооцоотой нисдэг болохыг асуухад Ж.Гүррагчаа гуай “Энергийн алдагдалд орохгүйн тулд” гэж хариуллаа.
Салют-6 станц секунд тутамд найман километр зам туулж байх учир алдсан секунд бүртээ найман километр нэмж, тэр зайгаа нөхөж очихын тулд их хэмжээний энерги зарцуулах шаардлагатай болно.
Сансрын гараанд гарснаас хойш есөн минутын дотор дэлхийн тойрог замд орж, найман өдрийн даалгавар эхэлжээ. Тэр есөн минут, тэр найман өдрийн төлөө бэлтгэсэн гурван жилийн хугацаанд, сансрын хөлөгтөө суугаад хөөрөх үед догдлох, айх тийм нэг мэдрэмж төрсөн талаар асуухад Ж.Гүррагчаа гуай “Зориг сэтгэл шулуудсан үед хүн ачааллыг ачаалал гэж боддоггүй, ядрахыг ядарлаа гэж боддоггүй.
Гэхдээ сансарт нисэх гэж байна гээд нойр, хоолгүй суулгаад бэлтгээд байна гэж байхгүй. Бүх зүйлийг хөөрөх цагтай ижил нарийн тооцож, шинжлэх ухаанд үндэслэж төлөвлөсөн учраас сэтгэл санааны хувьд ч тэр, бие бялдрын хувьд ч тэр асар өндөр бэлтгэлтэй газраас хөөрдөг.
Хөөрөх гээд сансрын хөлөгтөө суухад надад “Оддын хотхон”-доо өдөр болгон хийж байсан тэр л зүйлээ хийж байгаа мэт энгийн л мэдрэмж төрж билээ. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүнийг бэлтгэнэ гэдэг тэр юм болов уу, гэж би боддог.
Өдөр бүр суудаг байсан тэр л бүхээг дотроо, өдөр бүр дэргэд минь байдаг байсан тэр л Жанибековтойгоо, өдөр бүр хоолойг нь сонсдог байсан тэр л зааварлагчийн дуу хоолой, дэс дарааллынхаа дагуу явагдана.
Интеркосмос хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд Монголын талаас оролцоо их байсантай ч холбоотой
Тийм болохоор их тайван, илүү зүйл бодох ямар ч арга байхгүй. Хүмүүс надаас их асуудаг юм. Их догдолж байв уу, ер нь больдог ч юм уу, гэж бодсон уу гээд л. Чиглэсэн гайхалтай бэлтгэлийн ачаар л бүх талын бэлтгэл тийм өндөр түвшинд байсан юм байна даа гэж би хожим нь бодсон” гэж хариулсан юм.
1961 он буюу Ж.Гүррагчаа гуайг сансар хөөрөхөөс яг 20 жилийн өмнө дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин эх дэлхийгээ 108 минут тойроод бууж байлаа. Энэ тоонд ямар ач холбогдол өгдөг талаар тэрээр “Монголчууд бид чинь ижил төстэй юмыг хайж байдаг, өөртэйгөө холбоотой тоог шүтэж байдаг тийм сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ.
108 эрхтэй, 108 суваргатай гэж ниссэн минутыг нь бэлэгшээдэг байхад 1961, 1981 гэсэн онуудын хооронд 20 жилийн зөрүү байгаа нь Зөвлөлт холбоот улстай Монгол улсын байгуулсан найрамдалт харилцааны үр шим гэж би үздэг. Интеркосмос хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд Монголын талаас оролцоо их байсантай ч холбоотой” гэсэн юм.
Монгол Улсын иргэн, малчин ардын хүү Хиад овогт Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт нисээд буугаад ирэхэд Монгол Улсын баатар, Монгол Улсын анхны сансрын нисэгч, Сансар овогт Жүгдэрдэмидийн Гүррагчаа болоод иржээ. Дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь, Монголын анхны сансрын нисэгч.
Дараагийн хүн нь хэн байх бол гэдэг түүний хувьд тун сонин. Эх дэлхийгээ 124 удаа тойрч, найман өдрийн дотор “бараг хагас жил”-ийг туулсан тийм л эрхэм.
Түүнийг сансарт нисэж байхад Байконур хотыг Ленинск гэдэг байлаа. Бүр 1995 оныг хүртэл Ленинск хэмээн нэрлэдэг байлаа. Өнөөдөр энгийн нэг хаврын өдөр. Гэхдээ Монгол хүн сансарт ниссэн 37 дахь хаврын нэгэн өдөр. Гуравдугаар сарын 22.