Насанд хүрэгчдийн кинонд тоглодог Сторми Дэниелс буюу жинхэнэ нэр нь Стефани Клиффорд хэмээх бүсгүй 2011 оны тавдугаар сарын 19-нд үнэн худлыг илрүүлэх төхөөрөмжөөр шалгуулж буй бичлэг ил болсон байна.
Сторми Дэниэлс 2006 онд Д.Трамптай хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон хэмээн хэлж буйг төхөөрөмж үнэн болохыг баталсныг тус бичлэг дээрээс харах боломжтой.
Тэрээр анх 2011 онд InTouch сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Д.Трамптай бэлгийн харьцаанд орж байсан талаараа дурдаж байсан аж. Харин Life&Style сэтгүүлийн зүгээс түүний ийнхүү ярьсныг тусгай төхөөрөмжөөр шалгуулж буй бичлэг саяхныг хүртэл ил болоогүй байсан юм.
Сторми Дэниелсээс гадна Плэйбой сэтгүүлийн загвар өмсөгч Карен МакДугал хэмээх бүсгүй мөн л Д.Трамптай дотно харилцаатай байсан хэмээн мэдэгдсэн бол The Apprentice шоуны оролцогч Саммар Зервос Д.Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шүүхэд дуудсан байна.
Сторми Дэниелс нь 2006 онд Д.Трамптай дотно харьцаанд орсон хэмээн мэдэгдэж байгаа ба Д.Трампын хувьд энэ нь гэр бүлээс гадуурх харилцаанд орсон явдал болж таарч байгаа юм. Учир нь тэрээр 2005 онд Мелания Трамптай гэр бүл болсон байжээ.
АНУ-ын төрийн тэргүүн эдгээр яриаг эрс няцааж байгаа ба түүний хуульчид Сторми Дэниелсээс хаалтын гэрээ зөрчсөн хэмээн 20 сая ам. доллар нэхэмжилж байгаа гэнэ. Харин Дэниелсийн талаас энэ нь ямар ч үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Үнэн худлыг илрүүлэх төхөөрөмжийн үр дүнг АНУ-ын ихэнх мужуудад хууль ёсны баримт нотолгоо хэмээн үздэггүй аж.
Компьютерийн алгоритмаар дүн шинжилгээ хийдэг энэхүү төхөөрөмжийг анх Жон Хопкинсын их сургуулийн Физикийн лабораторид боловсруулж байсан түүхтэй гэнэ.
Сторми Дэниелсийн хувьд доорх асуултуудад “тийм” гэж хариулсан нь төхөөрөмжөөр үнэн болох нь тогтоогджээ.
- 2006 онд та Доналд Трамптай бэлгийн харьцаанд орсон уу?
- 2006 онд та Доналд Трамптай хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон уу?
- Доналд Трамп таныг “The Apprentice” шоунд оруулна гэж хэлсэн үү?
- Шалгалтыг явуулсан мэргэжилтэн түүнийг “төхөөрөмжийг ямар нэг байдлаар хуурах оролдлого хийгээгүй” хэмээн тодорхойлжээ.
Сторми Дэниелс Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний өмгөөлөгч Майкл Коэнтэй шүүхээр заргалдаж байгаа юм.
Болсон явдлын талаар дуугуй бна хэмээн Сторми Дэниелс өөрөөс нь 130 мянган ам. доллар авсан хэмээн Трампын өмгөлөөгч М.Коэн мэдүүлжээ
Эх сурвалж: CNN