Өвөр дээр нь хэвтэх хоёр сартай үрээ саатуулахын хажуугаар шалгалт өгч буй афган бүсгүйн зураг нийгмийн сүлжээнд тархсан нь олны сэтгэлийг хөдөлгөжээ.
25 настай Жахан Тааб Афганистан улсын Дэйкүнди мужид байрлах нэгэн тосгонд амьдардаг бөгөөд Нили хотын дээд боловсролын сургуулийн нийгмийн ухааны ангид орох элсэлтийн шалгалт өгч байх үеэр хүүхэд нь уйлжээ.
Хүүхдээ тайвшруулахын тулд тэрээр өвөр дээрээ аван газар завилан сууж, хажуугаар нь шалгалтын материалаа бөглөхөө ч умартаагүй талаар тус шалгалтыг хянаж байсан багш Яхиа Ерфан Си Эн Эн агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр энэхүү дүр зургийг гар утаснаа буулган авч өөрийн фэйсбүк хуудаснаа нийтэлсэн аж.
Түүний хэлж байгаагаар шалгалт өгч байсан хүүхдүүд бүгд Жахан Таабыг биширч, түүгээр бахархаж байсан гэнэ.
Жахан Тааб тосгондоо нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг ба тус шалгалтыг өгөх гэж хүүхдээ тэврэн найман цаг алхсан аж.
Тэрээр шалгалтандаа 152 оноогоор тэнцсэн ч сургалтынхаа төлбөрийг төлж дийлэхгүй байх хэмээн эмээж байгаагаа ярьжээ. Насирхосравын дээд сургуулийн төлбөр 143-172 ам. доллар байдаг аж.
Их Британи дахь Афганы Залуучуудын холбоо GoFundMe цахим хуудсанд Жахан Таабын сургалтын төлбөрт зориулан хандив цуглуулаад эхэлсэн ба эхний өдрөө л 400 гаруй ам. доллар цуглуулж чадсан байна.
Эх сурвалж: CNN