Япон улсад аялж, амьдрах хугацаандаа таны эрүүл мэндэд асуудал гарвал та хэрхэх ёстой вэ. Энэ талаарх мэдээллийг Жайка нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморугийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр Япон руу зорчих Монгол иргэд олон байдаг, сүүлийн жилүүдэд энэ тоо өсөж буй тул дараах мэдээллийг бэлтгэжээ.
Нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
ЯПОНД БАЙХДАА ӨВДВӨЛ ЯАХ ВЭ?
Гадаад оронд байх хугацаанд хамгийн ихээр сэтгэл зовоодог зүйлийн нэг бол яахын аргагүй “Өвдсөн тохиолдолд яах вэ?" гэдэг асуудал билээ. Эхлээд “Японд зорчих” тухайд авч үзвэл аялал жуулчлалаар богино хугацаагаар явах болон сурч хөдөлмөрлөх зэргээр удаан хугацаагаар зорчиход нэлээн ялгаатай байдаг.
Түр хугацаагаар явах (3 сар дотор) үеэр өвдөх бэртэх тохиолдолд ойрхон эмнэлэг амбулaторид үзүүлэн эмчилгээ хийлгэж болно.
Японд оршин суугаа хэн бүхэн даатгалд хамрагдах үүрэгтэй
Сүүлийн үед Японд жуулчлах гадаадын жуулчдын тоо нэмэгдсээр байгаа тул гадаад хэлээр үйлчилгээ, эмчилгээ үзүүлэх эмнэлгүүд олширсон. Зочид буудлын хүлээн авах хэсэг, жуулчид угтан авдаг байгууллагуудаас энэ талаар тодруулахад ямар төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх талаар эмнэлгийн байгууллагаас жагсаалт гардаг учраас энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Харин эмчилгээний нийт зардлыг хувь хүн өөрөө төлнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс болгоомжлох үүднээс аяллын хугацаандаа гэнэтийн осол аваарын даатгалд хамрагдах хэрэгтэй.
Харин удаан хугацаагаар ажиллаж амьдрах тохиолдлыг авч үзье. Суралцах болон ажиллах зорилгоор гурваас дээш сараар Японд оршин суух гэж байгаа Монгол иргэдийн тухайд Японы эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь зүйтэй.
Японы эрүүл мэндийн тогтолцоогоор иргэншил хамааралгүй Японд оршин суугаа хэн бүхэн даатгалд хамрагдах үүрэгтэй. Суралцаж буй сургууль, ажиллаж буй газрынхаа харьяаллаар зөвхөн өөрөө бус хамт амьдарч буй гэр бүлийн иргэн нэг бүрийг овог нэр, төрсөн он сар өдөр, нас хүйсээр бүртгүүлэх учраас үнэн зөв бөглөх хэрэгтэй.
Энэ мэдээлэл нь эрүүл мэндийн даатгалыг хариуцсан ажилтанд очиж, даатгуулагч хүн нэг бүрд эрүүл мэндийн карт олгодог. Үүнд ойролцоогоор долоо хоног зарцуулагдана. Харьяалагдаж буй албан газар, сургуулиар дамжуулан даатгуулсан иргэн болон түүний гэр бүлийн гишүүн нэг бүрд карт олгох тул хаяж үрэгдүүлэхгүй сайн хадгалах хэрэгтэй. Хэрэв хаяж үрэгдүүлсэн бол ажиллаж буй газар, суралцаж буй сургуульдаа даруй хэлж мэдэгдсэнээр уг картыг дахин олгоно.
Картгүй бол эмнэлэгт үзүүлэх боломжгүй эсвэл эмчилгээ үйлчилгээ ялгаатай гэсэн үг биш. Цорын ганц ялгаа бол төлбөрийн дүн
Үргэлжлүүлэн төлөх шимтгэлийн талаар танилцуулъя. Ажиллаж байгаа бол тухайн байгууллагын цалингаас автоматаар шимтгэл суутгаж авдаг тул шимтгэл төлөлт саатан, эрүүл мэндийн карт хүчингүй болно гэсэн асуудал гарахгүй. Харин оюутан бол сар бүр өөрсдөө шимтгэлээ төлөх шаардлагатай тул энэ тал дээр анхаарна уу. Төлөх шимтгэлийн дүнг өмнөх жилийн Японд олсон орлогын дүнгээс тогтоодог тул анхлан суралцаж байгаа тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэл тийм ч өндөр биш (тухайн оршин сууж буй мужаас хамаарч өөр өөр байдаг).
Япон оронд өвдсөн тохиолдолд ямар үйлчилгээ авдаг талаар танилцуулъя. Өвдсөн бол юуны түрүүнд Эрүүл мэндийн картаа авч эмнэлэгт очиж үзүүлнэ. Хүүхэд өвдсөн бол хүүхдийнхээ эрүүл мэндийн картыг авна. Эмнэлгийн хувьд эрүүл мэндийн карт байгаа эсэх маш чухал. Хэрэв карттай бол тухайн өвчтөнг төлбөрийн чадвартай гэж үзнэ. Гэнэтийн осол гэмтлийн улмаас эмнэлэгт үзүүлэх шаардлага гарч болзошгүйн улмаас картаа үргэлж биедээ авч явна.
Гэхдээ картгүй бол эмнэлэгт үзүүлэх боломжгүй эсвэл эмчилгээ үйлчилгээ ялгаатай гэсэн үг биш. Цорын ганц ялгаа бол төлбөрийн дүн юм. За ингээд эмнэлэгт очоод хүлээн авах дээр картаа үзүүлнэ. Карт байхгүй бол шалтгаанаа тайлбарлана. Мөн хүлээн авах дээр эмнэлэгт үзүүлэх болсон шалтгааныг тань асуух тул өвчнийхөө талаар тайлбарлана. Тухайн эмнэлгээр анх удаа үзүүлэх гэж байгаа бол асуулгын хуудас авч, овог нэр, нас хүйс, өвчний байдлын талаар бөглөж бичнэ. Эмэгтэй бол жирэмсэн үгүйгээ мэдэгдэнэ. Үзлэг хийх эмчийн хувьд энэ бүх мэдээлэл маш чухал тул үнэн зөв бөглөх шаардлагатай. Том эмнэлэг биш бол хүлээлгийн цаг тийм ч ихгүй. Хамгийн ойрын эмнэлэгт үзүүлэхэд удаан хүлээлээ гэхэд 30 минут орчим болно. Хүлээн авах дээр дарааллын дагуу үзүүлэх боловч хүнд өвчтөн байвал түрүүлж үзүүлэх тохиолдол байна гэдгийг ойлгоорой.
Ханиад хүрсэн бол ойролцоогоор 1000 иен төлдөг
Эмчид үзүүлсний дараа хамгийн сүүлд өвчтөн тооцоогоо хийнэ. Хүлээн авах дээр нэр дуудах хүртэл та суугаад хүлээж байхад болно. Хэрэв эрүүл мэндийн карттай бол эмчийн онош, рентген зураг, эм бичсэний хураамж зэрэг төрөл тус бүрээр улсаас тогтоосон үнийг дэлгэрэнгүй бичсэн баримтыг танд өгөх ба та шалгаад төлбөрөө төлөх хэрэгтэй. Карттай учир та нийт төлбөрийн 30 хувийг (6 хүртэлх насны хүүхэд, 70-с дээш насныхан 20 хувь) төлнө.
Жишээ нь ханиад хүрсэн бол ойролцоогоор 1000 иен төлдөг. Харин эрүүл мэндийн картгүй бол бүх төлбөрийг өвчтөн өөрөө төлнө.
Төлбөрөө төлж дуусаад эмчийн бичиж өгсөн эмийн жорыг карттайгаа хамт эмийн санчид үзүүлж эмээ авна. Эм тус бүрийн хэрэглэх заавар, үйлчилгээг эмийн санч танд тайлбарлах ба эмийн зураг, хэрэглэх зааврыг (өдөрт хэдэн ширхгийг уух, хоолны өмнө, хойно эсэх) бичсэн цаасыг эмийн хамт өгнө. Эм тариа ч адилхан даатгалаар хөнгөлөгддөг тул 30 хувиа төлөөд эмээ авч болно. Харин картгүй бол эмийн сан болгоны эмийн үнэ өөр байх бөгөөд та бүх төлбөрөө өөрөө төлөх хэрэгтэй болно.
Ингээд Японд байх хугацаандаа хэрхэн эмнэлэгт үзүүлэх, эрүүл мэндийн карттай байснаар ямар давуу талтай байдгийг тайлбарлалаа. Хүнд өвчин биш л бол эмнэлэгт очиж үзүүлээд, эмээ авах хүртэл нийт хоёр цаг орчим зарцуулагддаг.
Япон, Монгол хоёр орны уур амьсгал, цаг агаар өөр байдгаас шалтгаалан өвдөх тохиолдол гарч магадгүй юм. Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхийг илүүд үзэх хүмүүс байдаг ч боломжтой бол гэрийнхээ ойр үйлчлүүлэх амбулатори, эмийн сан хайж олоод, тэндээ тогтмол хяналтад орсноор бие биенээ таньдаг болж, ямар нэг асуудал үүсэхэд чөлөөтэй зөвлөгөө авахад амар болдог. Та бүхэн заавал өөрт тохирсон эмнэлгээ сонгоод үйлчлүүлж байгаарай.
Төслийн албан ёсны фэйсбүүк: Жайка Нийгмийн Даатгалын төсөл