Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын чанарын албаны дарга, менежерүүд “Цусны аюулгүй байдлыг хянах арга барилд сургах нь” сэдэвт сургалтад хамрагджээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 32 хүн хамрагдсан байна.
Сургалтад оролцогчид лабораторийн болон цусны нөөц зохицуулах нэгжийн үйл ажиллагаа, цус сэлбэсэн өвчний түүхийг үнэлэх арга барилд сургах дадлагыг хийж, үр дүн тооцох аргад суралцжээ.
Энэ сургалтыг хийснээр цусны аюулгүй байдалд тавих хяналт сайжирна гэж зохион байгуулагчид үзэж байна.
Мөн оролцогчдоос “Цусны аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн сайдын тушаалуудын талаарх мэдлэг сорил”-ыг авч,
Хүрээ амаржих газрын цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааны үйл явцтай танилцжээ.