"Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхай 2018" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Хурлыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үг хэлэв. Тэрээр хөрөнгө оруулагчдын эдийн засгийг тэлэх төслүүдийг түлхүү дэмжинэ гэсэн юм.
- Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувь, 2017 оны байдлаар:
- Экспортын бүтээгдэхүүний 90 хувийг,
- Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувийг,
- Дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг,
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг, улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа хангадаг.
Эхний илтгэлийг УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг хагах газрын дарга Б.Элбэгзаяа танилцуулав. Тэрээр манай улсын эрдэс баялгийн нөөц, үйлдвэрлэл, экспортыг танилцууллаа.
Уул уурхайн салбарын ойрын зорилт юу вэ?
Геологийн зураглалын ажлыг эрчимжүүлнэ. Нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд хүргэнэ. Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр , зэс хайлах үйлдвэр болон хар төмөрлөгийн цогцолборыг эхлүүлэх. Нүүрсийг гүн боловсруулах төслүүдийг дэмжинэ, боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ, цахилгаан станц, ус хангамжийн төслүүдийг төрөөс түлхүү дэмжинэ. Эдгээр ажлыг хийхэд хөрөнгө оруулалт хамгаас чухал гэдгийг онцлов.
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс