Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяртай ярилцлаа.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?
-Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадвар олгох зэрэг зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Ид ажиллах насандаа тэтгэвэрт гардаг ахмадууд төрийн байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгвөл төрөөс урамшуулал өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй, хорих газраас суллагдсан, 18 нас хүрээд асрамжийн газрын асаргаанаас гарсан, 45-аас дээш настай зэрэг ажилд ороход хүндрэлтэй иргэдийг ажиллуулаад нийгмийн даатгалыг нь нэг жилээс дээш төлсөн аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгодог.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн залуучууд хувиараа жижиг, дунд бизнес эрхлэх тохиолдолд санхүүгийн хөнгөлөлттэй тусламж үзүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд жилд 60 тэрбум төгрөг зарцуулдаг. Манай байгууллага хувийн 48 хөдөлмөрийн биржтэй хамтарч ажилладаг. Өнгөрсөн онд 45 мянга гаруй хүнийг ажилд зуучилсан. Хөдөлмөрийн биржүүд хувь хүнээс зуучлалын төлбөр авахгүй, харин ажилд оруулсан хүнийхээ тоогоор төрөөс урамшуулал авдаг юм.
-Эх орондоо ид бүтээн байгуулалт хийх насандаа залуучууд маань гадаадыг зорьж байна. Монголд хөдөлмөр эрхлэхэд цалин, хангамж хангалтгүйгээс эхлээд олон шалтгаанаар хүмүүс гадаадад ажиллахыг илүүд үздэг болжээ. Төр ч бодлогоор зарим улс руу ажиллах хүч явуулж байна. Энэ “нүүдэл”-ийг зогсоох ямар нэг ажил төлөвлөж байна уу?
-Төрөөс шат дараалсан арга хэмжээ авсаар байгаа ч гадаад руу тэмүүлсэн цувааг хялбар зогсоож чадахгүй болов уу. Солонгост хоёр, гурван сар ажиллаад, бүтэн жилийн цалинтайгаа дүйцэх хэмжээний орлого олж байна шүү дээ.
Гэхдээ манайхан чадвар, хариуцлагатай бол эх орондоо ийм хэмжээний цалинтай ажил хийх боломж их бий. Одоогоор БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч явуулж, Япон руу дадлагажигч ажилтан илгээхээр ажиллаж байна. Энэ бол иргэдийнхээ амьжиргааг сайжруулах нэг бодлого. Бид гадаадад ажиллаж байсан иргэдийг ажилд зуучилж, бизнес эрхлэхэд нь дэмждэг.
-Ажилгүй иргэн хэдэн мянгаараа байхад гадаадаас ажиллах хүч олноор нь авах зөв үү?
-Барилга, автомашин засварын газруудын ажилчны бараг тэн хагас нь гадаадынх байна шүү дээ. Засгийн газраас гадаадаас авах ажилчны тоог 50 хувиар бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа. “Залуучуудаа Солонгос руу явуулчихаад олон хятад ажилчин оруулж ирлээ” гэж манайхан хэлдэг. Гадаадаас ажиллах хүч авдаг нь цаанаа нарийн учир, ач холбогдолтой. Тухайлбал, аж ахуйн нэгж нэг хятад ажилчин авахын тулд тав, ганц вьетнам хүн ажиллуулахын тулд арван монгол иргэнийг ажлын байраар хангах шаардлагатай.
Тэдний нийгмийн даатгалыг төлсөн, эсэхээс нь шалтгаалж гадаад ажилчин авах зөвшөөрөл өгдөг. Зарим байгууллага хүн ажиллуулдаггүй хэрнээ нийгмийн даатгалыг нь төлдөг ч байж магадгүй. Ийм тохиолдолд ч тэдгээр хүн нийгмийн даатгалын төрөл бүрийн тэтгэмж, тэтгэвэр авах эрхтэй болдог. Мөн гадаад ажилчны ажлын байрны төлбөр гэж сар бүр 480 мянган төгрөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өгдөг. Энэ мөнгөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон ажлыг санхүүжүүлдэг юм.
-Иргэд ажилгүй байгаа нэг шалтгаан нь аж ахуйн нэгжүүд өндөр шаардлага тавьдгаас болдог байх. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Мөн иргэдийн ажлын байранд тэнцэхгүй байгаа гол шалтгаан нь юу бол?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Худалдагч, цэвэрлэгч ажиллуулахын тулд мэргэжлийн диплом шаарддагийг болиулна. Ийм шаардлага тавьсан аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч эхэлсэн.
Үүнээс гадна ажилгүйдлийн нэг том шалтгаан бол хүмүүс ажил, мэргэжлийн чиг баримжаагүйн улмаас мэргэжлээ буруу сонгосноос үүдэлтэй. Тиймээс л дээд боловсролтой ч ажилгүй иргэн олон байна. Аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудад үүнийг багасгах зорилготой, мэргэжлийн чиг баримжаа олгодог зөвлөх ажилладаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийнхэн ажил хайгчид ажлын байранд тэнцэхгүй байгаа шалтгааныг нарийвчлан судалдаг. Солонгосын хөдөлмөрийн байгууллагынхан болон Монголын гадаад ажилчин авах хүсэлтэй компаниудынхны хэлдэг нийтлэг шалтгаан нь “Монголчууд хариуцлагагүй, ажилдаа цагтаа ирдэггүй, ажлын байран дээрээ архи уудаг” гэдэг. Тиймээс манайхан энэ дутагдлаа засах хэрэгтэй.